Харвардын сургууль азиудыг ялгаварласан уу? | News.MN

Харвардын сургууль азиудыг ялгаварласан уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Харвардын сургууль азиудыг ялгаварласан уу?

Харвардын сургууль азиудыг ялгаварласан уу?

Дэлхийд нэр хүндтэй Харвард их сургуулийн бакалаврын ангид оюутан элсүүлэхдээ Ази гаралтай америкчуудыг ялгаварлаагүй гэх шийдвэрийг АНУ-ын Холбоо шүүхээс гаргажээ. “Шударга элсэлтийн төлөө оюутнууд” нэртэй бүлгээс Харвард их сургуулийг хууль бусаар арьс өнгө, гарал үүслээр ялгаварлах бодлого баримталж байна хэмээн зарга үүсгэсэн аж. Тэдний мэдэгдсэнээр Харвард их сургууль нь оюутан элсүүлэхдээ 20 хувийг Ази гаралтай америк оюутнууд байлгах бодлого баримталдаг нь хар, цагаан арьстнууд болон испани хэлтэй оюутнуудаас хамаагүй бага аж. Улмаар тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн байна.

“Шударга элсэлтийн төлөө оюутнууд” бүлгээс мэдэгдсэнээр Харвардад элсэж буй Ази гаралтай оюутнууд голдуу академик үнэлэмжийг давуулсан гүйцэтгэлтэй байдаг боловч хувийн үзэмжээр доогуур үнэлэгддэг гэжээ. Харин их сургуулийн зүгээс оюутныг үнэлэхдээ арьс өнгөөр ялгаварладаггүй хэмээн няцаасан байна.

Тэгвэл АНУ-ын төрийн департментаас зарга үүсгэсэн оюутнуудыг дэмжиж, Харвард их сургууль төдийгүй Иви, Иель их сургуулиуд ч ази гаралтай оюутнуудад шударга бус ханддаг гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-02 96.2.71.72

Ази гаралтай хүмүүсийг ялгаварласан юм байхгүй байхоо харин Хятад гаралтай Америкчууд (х***а нар) Америкийн төлөө гэхээсээ илүү Хятадынхаа төлөө зүтгээд байдаг,Бээжингээс ч үүнийг нь маш хүчтэй дэмждэг.Сүүлийн хэдэн жил Хятад гаралтай Америкчууд (х***а нар) АНУ-ын оюуны өмчийг хулгайлж Хятадад дамжуулсан,Хятадын тусгай албадад элсэгдсэн асуудал тасрахгүй байгаа. Ер нь дотор хүний санаа чинжүү гэдэг үнэн л дээ

Avatar

Зочин 2019-10-02 64.119.20.147

eliireeed soliorood baigaach ee. hun heleed baihad uher shig uuriihuuruu zutgeed bh yum. Medeed heleed bna shd eee. Meksik, haruudad tavidag shalguur dooguur bdag, tsagaanuudiih arai deeguur baidag. Aziudad hamgiin undur shalguur tavidag. Tegehgui ijil shalguuraar elsuulbel bugd aziud bolchino. Zoriud diversity baidliig hadgalah gj ingedeg, undesten buriin oyutnuudiig ijil toogoor oruulah gej ter shuu dee. Uuruu b** med, medsen hunii ugend b** or … yaanaa ene orkuudiig.

Avatar

Зочин 2019-10-02 64.119.20.147

unendee amerikiin buh deed surguuli aziudiig yalgavarlaj busad undestenees hamaagui iluu shalguur tavij avdag. Tegehgui bol ch bolohgui, Harvardad bugd aziud bolchino shuu dee. Diversity gej yum bna aa bna.

Avatar

unen 2019-10-02 79.240.108.28

asia-uud hicheeldee mash sain .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж