“Марко Поло” дорнын мюзиклийг дэвшилтэт технологи ашиглаж бүтээлээ”

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

“Марко Поло” дорнын мюзиклийг дэвшилтэт технологи ашиглаж бүтээлээ”

“Марко Поло” дорнын мюзиклийг дэвшилтэт технологи ашиглаж бүтээлээ”

"Марко Поло-Орчлонгийн элдэв сонин" дорнын мюзиклийн талаар өнөөдөр /2019.10.02/ Үндэсний урлагийн их театраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр монголд анх удаа тайзны дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг уран бүтээлчид онцолж байв. Мөн тайз, уран бүтээлчдийн хувцас чимэглэлийг танилцуулсан юм.


Жүжгийн ерөнхий найруулагч Г.Ган-Очих ярихдаа “Миний бие энэ уран бүтээлд ерөнхий найруулагчаар ажилласандаа баяртай байна. Монгол Улс ямар хүчирхэг байсныг “дорнын” гэх тодотголтой “Марко Поло” мюзиклээр харуулахыг зорьсон. Тоглолтын тайзны хувьд гурваас дөрвөн үйлдэлтэй, бүтэн эргэдэг гэдгээрээ онцлог. Энэ мюзиклд Үндэсний их урлагийн театрын залуу уран бүтээлчид тоглосон” гэв.

“Үндэсний их урлагийн театр шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, цаг үетэйгээ нийлүүлж ажиллахыг хүсдэг. Миний бие “Хувьсал” продакшныг байгуулж, залуу үеийнхэн рүүгээ хандсан олон сайхан уран бүтээл хийж байсан. Энэ удаа Г.Ган-Очиртойгоо хамтран бүжгийн хэлбэрээр мюзикл хийлээ. Энэ удаагийн бүтээл маань 200 орчим сая төгрөгөөр бүтсэн. Бидний театр зориулалтын театр биш ч уран бүтээлчид тэр хэмжээнд дөхүүлж харуулахыг хичээж байна. Засгийн газраас Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байгуулахаар батлагдаад байгаа. Энэ мюзиклээр эх орноо дэлхийд таниулахын тулд цоо шинэ уран бүтээлээрээ зорьж ажилласан” талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл хэлж байв.

Алдарт аялагч Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин" номноос сэдэвлэсэн найруулагч Г.Ган-Очирын бүтээл “Марко Поло” дорнын мюзикл Үндэсний урлагийн их театр тайзнаа аравдугаар сарын 4-ний 19.00 цагт нээлтээ хийх юм.

Тус дорнын мюзиклын үйл явдал аагим их цөлийн дундуур хөврөх алдарт өрнө дорныг холбосон торгоны замаас эхлэх бөгөөд Монголд цоо шинэ үзэгдэл, орчин цагийн уран бүтээлийн тэсрэлт болохоор бүтээл аж. Дашрамд дурдахад, Марко Поло 1272-1289 оны хооронд 17 жил монголын төрд алба хаахдаа хааны бие төлөөлөгчөөр олон улс оронд очиж байсан нь хожим гайхамшигтай тэмдэглэл бичүүлэх үндэс болсон юм. Полог нутаг буцахад Хубилай хаан түүнтэй хамт Ил хаанд Хөхчин гүнжээ илгээж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж