ЖДҮХС-тай холбоотой шүүх хуралд хуульчид ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-тай холбоотой шүүх хуралд хуульчид ялагдлаа

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлтэй холбоотой асуудлаар “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид энэ оны нэгдүгээр сард Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхэд хэд хэдэн үндэслэлээр хандсан. Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах талаар баталсан журамд хоёр өөрчлөлт оруулсан нь ЖДҮ-чдийн боломжийг хаасан хэмээн мэдэгдэж байсан.

Ингэхдээ, хуульчдын зүгээс ЖДҮХС-аас зээл олгох харилцааг зохицуулсан журамд 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А01 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлт бүх хулгайн эхлэл байж гэж үзээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүчингүй болгуулах. Хоёрдугаарт, нэр бүхий албан тушаалтны өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн тушаалыг хүчингүй болгуулж, эргүүлж төлүүлэх зорилго тавьж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор  нэхэмжлэл гаргасан ажээ.  Дээрх хэргийг Улсын дээд шүүхэд өнөөдөр /2019.10.02/хэлэлцлээ.

ХОХИРСОН АЖ АХУЙ НЭГЖҮҮД ХОХИРЛОО ШААРДАХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХЛОО

Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатар “Улс төржилтөөс үүдэн аж ахуй нэгжүүд ЖДҮХС-аас санхүүжилт авч чадаагүй байгаа. Бидний зорилго юу байсан бэ гэхээр эдгээр эрх ашиг нь зөрчигдсөн жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд туслах.

Жишээ татахад, 2018 оны хоёрдугаар сарын 29-ны өдрийн А29 дүгээр тушаал зээл авах эрх нь нээлттэй байсан тушаал гаргасныг хүчингүй болгосон 54 аж ахуй нэгж өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэхийн тулд хууль зүйн үндэслэл хэрэгтэй. Зарим аж ахуй нэгжүүд зээл олгоно гэсэн тушаал гарсны дагуу банк, санхүүгийн байгууллагаас өндөр үнэтэй зээл аваад бизнесээ эхлүүлсэн. Ингээд бизнесээ эхлүүлээд явж байтал гаргасан тушаалыг нь хүчингүй болгочихоор тэд хохиролтой үлдэнэ. Дээрх хохирлыг хэн нэгэн буруутай этгээдээс шаардах ёстой. Давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэг хууль бус байжээ гэдэг шийдвэр гарсан байсан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэл бий болчихсон байсан юм.

Гэтэл Улсын дээд шүүхээс дээрх хэргийг өнөөдөр хүчингүй болголоо. Ингэснээр хохирсон аж ахуй нэгжүүд хууль бус шийдвэрүүдээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо шаардах боломжгүй боллоо. Жишээ нь 54 аж ахуй нэгжийн тохиолдолд ойролцоогоор 30 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тойм тоо бий. Энэ хохирлоо төрөөс нэхэмжлэх, төр эргээд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан буюу тухайн үеийн сайдын үүрэг гүйцэтгэж байсан Б.Батзоригийн хувийн хөрөнгөнөөс нь шаардаж гаргуулах буюу санхүүгийн хариуцлага хүлээлгэх бололцоо нь нээгдэх байсан юм" гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж