Онлайн худалдаа Монголд хэрхэн хөгжиж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Онлайн худалдаа Монголд хэрхэн хөгжиж байна вэ?

Худалдаа наймаа бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн явагдаж ирсэн харилцаа. Өнөөдөр энэ нь хөгжлийн шинэ түвшинд хүрч технологийн дэвшилтэй хослох болжээ. АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay, Rakuten зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна. Монголд Интернэт худалдаа дөнгөж хүчээ аван хөгжиж байгаа ч ихэвчлэн сошиал сүлжээг ашиглан хувиараа бараагаа зардаг, хэрэглэгчийн итгэлийг алдах гэхчлэн найдваргүй байх шалтгаан олон бий.

Тэгвэл энэхүү орон зайг нөхсөн олон гаралт бүхий, итгэл даах үйлчилгээг нэгэн хамт олон бүрдүүлээд байгаа ньwww.Rio.mn  юм. Тиймээс бид энэхүү сайтын хамт олноос дараах асуултыг тодруулсан юм.

Сүүлийн үед онлайн хэрэглэгчид Танай www.Rio.mn сайтыг их ашиглах болсон байх юм. Чухам ямар учиртай вэб сайт, хэзээ ашиглалтанд орсон талаар товч танилцуулаач?

– 2015 он гарахтай зэрэгцэн Монголд Интэрнэт худалдааны шинэ үеийг авч ирэхээр зорин www.Rio.mn сайтаа нээж байхдаа 5-6 жилийн турш тасралтгүй хөгжүүлсэн суурь программынхаа нэг хэсгийг хэрэглэгчдээр үнэлүүлэх алхамаа хийсэн гэж үзэж болно..

Танай вэб сайтын гол давуу тал нь юу вэ? Яагаад ийм богино хугацаанд хүмүүст хүрч чадах болов?

– Манай вэб сайт их энгийн. Гэхдээ энгийнээр харуулахын тулд цаана нь нэлээд ажилласан байгаа. Жишээлбэл, ижил төрлийн даашинзнуудаас хүн яаж сонирхсон загвараа олох вэ гэж үзэе, тэгвэл даашинзны өнгө, материал, хормойны урт, захны хэлбэр гэх зэргээр шүүж үзэхэд хэдэн арван хуудас эргүүлэхгүйгээр сонирхсон загварын даашинзуудын сонголтыг үзэж болно гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр нийлүүлэгчийн барааг сонирхсон хэрэглэгчдэд нь хурдан харуулж чадна гэж ойлгож болно.

Нөгөө талаар хүмүүст зөвхөн www.Rio.mn вэб сайт харагдаж байгаа хэдий ч цаана нь ажиллаж байгаа суурь систем нь хавьгүй өргөн юм. Өөрөөр хэлбэл, манай системийг ашиглан Монголын томоохон группын салбар компаниуд болон Yokohama брэнд, Cisco mall зэрэг худалдааны 40 гаруй вэб сайтууд хийгдсэн байдаг бөгөөд www.Rio.mn вэб сайттай холбогдон ажиллаж байдаг. Тэдгээр худалдааны вэбүүдэд бид агуулахын, захиалгын, санхүүгийн зэрэг програмуудыг нэг дороос ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд цаашид хөгжүүлэгдсээр явж байх юм. Гэх мэтчилэн олон зүйлсийг дэлгэрүүлж ярьж болно.

Ер нь танай сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулахад ямар нөхцөл тавьдаг вэ?

– Бид хамтран ажиллах түншүүддээ маш ашигтай саналыг тавьдаг, өөрөөр хэлбэл агуулахаас шууд борлуулалт хийхэд нь бүх талын үйлчилгээ үзүүлж байгаа. Бараа бүтээгдэхүүнийг вэб сайтанд байршуулахад ямар нэг төлбөргүй бөгөөд хүргэлт, сурталчилгаа, агуулахын үйлчилгээ зэрэг нэмэлт үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс ч түрүүлж бидэнтэй хамтран ажиллах болсон бизнес эрхлэгчдэдээ илүү таатай нөхцөлийг тавьж байгаа.

Энэ дашрамд хэлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх болно гэж хэлмээр байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж