Пёньянтай залгаа БНСУ-ын аймгуудад хөл хорио тогтоов | News.MN

Пёньянтай залгаа БНСУ-ын аймгуудад хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Пёньянтай залгаа БНСУ-ын аймгуудад хөл хорио тогтоов

Пёньянтай залгаа БНСУ-ын аймгуудад хөл хорио тогтоов

Өмнөд Солонгост сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гахайн томуугийн халдварын 11 тохиолдол гарч, Пёньянтай хил залгаа хоёр ч аймагт хөл хорио тогтоожээ. Сүүлийн халдварын тохиолдол Хойд Солонгостой хил залгаа Гёнги аймгийн Пажуд бүртгэгдсэн байна. Улмаар Сөүлээс баруун хойд зүгт орших Ганхва аралд гахайн томуугийн таван тохиолдол бүртгэгджээ. Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Гёнги, Ганвон аймаг болон Инчонь дахь бүх гахайн фермд 48 цагийн хөл хорио тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн байна. Хөл хорио тогтоосон бүсийн ойролцоох гурван км радиуст бүх гахайг устгалд оруулжээ. Өнөө өглөөний байдлаар 100 мянган гахайг устгалд оруулсан ба энэ нь Өмнөд Солонгосын гахайн тоо толгойн 1 хувьтай тэнцжээ.

Үүний зэрэгцээ ирэх өдрүүдэд Солонгосын хойгийг Митаг далайн шуурга дайрч, их хэмжээний аадар бороо, хүчтэй салхилах тул хөл хорио тогтоосон албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Хойд Солонгост гахайн томуугийн өвчлөл гарснаас дөрвөн сарын дараа хөрш зэргэлдээ Хятад, Өмнөд Солонгост халдвар тархжээ. Сөүлийн албаныхны таамагласнаар Хойд Солонгост гахайн томуугаар өвдсөн зэрлэг гахай халдварыг тараасан аж.

Гахайн томуу нь хүнд халдварладаггүй.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-02 66.181.161.125

ene teneg bandiig mun ch ikh tolgoig ny ileh yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж