Номура их аваргын найз

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Номура их аваргын найз

Манай улсад хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн Японы домогт бөх, олимпийн гурван удаагийн аварга  Тадахиро Номура /1996, 2000, 2004/ их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн сайн найз нь ажээ. Их аварга найзынхаа барилдааны тухай сэтгэгдлээ хэлэхдээ “Монголд маш халуун байна. Цаг агаарын ийм нөхцөл байдал Номурад нөлөөлж байх шиг байна. Би ч гэсэн Японд удаан хугацаанд байж байгаад Монголд ирэхэд эхэндээ жаахан хэцүү байдаг. Тэгэхээр Номурад ийм халуун, 40 гаруй хэмийн халуунд барилдана гэдэг хүнд байх нь аргагүй байх. Гэхдээ олимпийн наадамд гурван удаа түрүүлсэн домогт бөх манай оронд ирж барилдаж байгаад нь найздаа их баярлаж байгаа” гэж байлаа. Асашёорюү энэ тэмцээний үеэр Монголын бөхчүүдээ дэмжихээс гадны олон жилийн амжилт ялалтынх нь салшгүй нэгэн хэсэг болсон арлын орны бөхчүүдийг хөгжөөн дэмжиж байв.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж