Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлнэ | News.MN

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлнэ

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна.

 Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Ганзориг, Э.Анхбаяр болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү, Э.Төрмандах, Б.Баярцэцэг, П.Идэржавхлан, Б.Дэлгэрбаяр, О.Чимэдрэгзэн, “Увертюра” хамтлаг оролцох аж.

Мөн Аюуш баатрын талбайд аравдугаар сарын 5-нд эгшиглэх тоглолтод урилгаар Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ нэрт хөгжмийн зохиолчийн сор болсон бүтээлүүдийн дээж, монгол түмний сэтгэлд хоногшсон эгшиг, аялгууг тоглох гэнэ.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав агсан болон Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-02 64.119.20.63

Эрхэм хөгжмийн зохиолч Та өнөөгийн монгол хүний бэртэгчин хар амиа бодсон арчаагүй занг илэрхийлсэн хөгжим бичихийг хүсье.

Avatar

Зочин 2019-10-02 66.181.184.140

Монгол түмний бахархалт хүмүүн,тэнгэрээс заягдсан авъяаслаг хөгжмийн зохиолч эрхэм Таньд сайн сайханыг хүсэхийн ялдам өнөөгийн монголын төрд хэдэн зуун Исмэл тайжууд монголын төрийг завхруулж монгол орныг хулгайч дээрэмчид хөлхсөн орон болгон хувиргаж төрд гарсан Олигархиудын хулгай дээрэм, эх орноо худалдах явдал төрийн тогтолцоо болон хувирсан маш эмгэнэлт цаг үед бид амьдарч байна. Эрхэм Та энэ цөвүүн цаг үеийн талаар хөгжим бичиж ард түмнээ тэмцэлд уриалахыг хүсье.Энэ бол улс төржилт биш.

Avatar

Иргэн 2019-10-02 103.26.195.66

Н.Жанцанноров гуай 100 эрхмийг хөтөлснөөр харин ч сонирхолтой болгож байгаа. Өмнөх олон дугаарын 100 эрхмийг хөтөлсөн бол энэ нэвтрүүлэг улам ч сонирхолтой болох байсан юм гэж харамсдаг л юм. Жанцанноров гуайдаа урт наслахыг хүсэн ерөөе Монголчуудтайгаа олон жил хамт байгаарай.

Avatar

Зочин 2019-10-02 66.181.161.48

Бавуугийн Лхагвасүрэн гуай 100 эрхмийг сайн хөтөлсөн шүү дээ! Ухаантай хүн байсан даа!

Avatar

Зочин 2019-10-02 103.57.93.161

Яг үнэн та тэр 100 эрхмийг хөтөлж хэт мэдэмхийрч хэт худлаа цэцэрхэж байхыг чинь хараад нүд халтирч чихээ бөглөмөөр санагддаг шүү. Зүгээр л хөгжмийн ажлаа л хий л дээ. Та сайн зохиолч байх гэхдээ та сайн хүн биш гэдгийг чинь монголын ард түмэн гадуур яриад байна шүү Эрүүл энхийг хүсье

Avatar

Жанцанноров гуай ховорхон төрдөг мундаг хүн 2019-10-02 139.5.218.212

Жанцанноров гуай Агуу Агуу. Хөгжмийн зохиолууд, дуу хуураас гадна аливаа юмыг үнэлж дүгнэж учир начирыг нь шүүн тунгааж ярьж байгаа нь яалт ч үгүй мундаг хүн. 100 эрхэмийг сайхан хөтөлж байгаа. Юугаа мэдэрдэг нүд чих нь бөглөөстэй амьтан бэ чи.

Avatar

шүүмжлэгч 2019-10-02 119.40.100.66

Эхлээд Ардын жүжигчин А.Долгор гэдэггүй юм уу? А.Сүрээн

Avatar

Yneniig l hellee 2019-10-02 66.181.182.122

100 erhem bitgii hutluuch ta,guya tanaas…hamgiin syyld ter saihan uvgun Moskvad amidardag,nutgaa l ih sanah yum geheer ni …yaj sanah uu geed tom shar shydee gargaad marsaital ineej bgaag ni haraad yneheer durgyi hyrsen shyy tand! Bas ch gej mongoliin ard tymniihee tus demeer tarhinii bilyy havdaraas salsan ard tymendee urtei hyn shyy dee ta! Handiv guigaad l bsan shigee l baigaarai Baatar mini

Avatar

Ухаармаар 2019-10-02 122.201.27.130

Та минь ээ жаахан ч болов гэгээлэг байгаач Улс эх орондоо хийсэн юмтнй хэлэх үгтэй гайхамшигт хүтүүсдээ хүртэл атаархах юм Даанч дээ Тэгээд бүр үе тэнгийн юм шиг хэлж муулж байгаа нь аймххр байна

Avatar

Зочин 2019-10-02 150.129.140.73

ЖАНЦКА БААТАР МААНЬ ИРЭХ СОНГУУЛИАР БИДНИЙГЭЭ БАС Л ОНХОЛДТОЛ ХУУРАЛЦАХ БАЙХДАА , ТЭГЭЭД НЭГ ХҮҮХДЭЭ НЭГ ХУРГАН ДАРГА БОЛГОЖ ӨӨРӨӨ ОВОО МӨНГӨ ОЛОХ БИЗ ЖАНЦКА МААНЬ .

Avatar

иргэн 2019-10-02 202.179.25.103

харин тиймээ Муу л юм бодох юм байна ш дээ, хэзээ явчихсан юм болдоо л гэж бодлоо ш дээ,

Avatar

зочин 2019-10-02 64.119.24.47

хүндэтгэл үзүүлнэ гэхээр үхчихсэн юм байх л гэж бодлоо

Avatar

Зочин 2019-10-02 43.228.131.45

баяр хүргие. Урт нас удаан жаргал хүсэн ерөөе. Нутгийн алтан бурхан, ойр мөддөө давтагдахгүй яруу эгшиглэн, онцгой авъяас, нэн ховордсон чухал зүйл чулуу минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж