Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр гал голомтоо бардраан, хуримаа хийсэн нь олны анхаарлыг татсан билээ. Тэд бал сараа Хайнань аралд тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг. Дэлхийн аварга П.Орхоны хувьд бие давхар бөгөөд хос залуус удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаа аж. Үзэсгэлэнт сүйт бүсгүй П.Орхон хуримын ёслол дээрээ бэлли данс бүжиг бүжиглэж, цугласан олныг баясгасан байна.
Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон. Харин түүний хань ОУХМ Н.Лхамгармаа нь “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга бөгөөд чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг.






А.СҮРЭН
Зочин 2019-10-02 66.181.168.200
сайхаан залуу юмаа, царайлаг гэж яаваа, ррр===оооох охоооххо ооох
Зочин 2019-10-02 83.25.227.76
Doping orhkn kkk
Зочин 2019-10-02 202.179.24.193
цаг хожоод л явна уу зөвөө
Зочин 2019-10-02 43.242.242.59
Тамирчин хосууддаа эрүүл энх аз жаргалыг хүсэж өнөр өтгөн айл болоорой гэж хүсэн ерөөе. Хосууддаа муухай үг бүү хэлээрэй