Сэлэм, буугаар зэвсэглэсэн оюутан коллежид гал нээжээ | News.MN

Сэлэм, буугаар зэвсэглэсэн оюутан коллежид гал нээжээ

Сэлэм, буугаар зэвсэглэсэн оюутан коллежид гал нээжээ

Сэлэм, буугаар зэвсэглэсэн оюутан коллежид гал нээжээ

Финляндад өнгөрсөн Мягмар гариг (2019.10.01)-т сэлэм зүүсэн буутай оюутан гал нээж, нэг хүний амь хохироож, найман хүн шархдуулсан байна.

Гэрчүүдийн мэдүүлснээр, тэрхүү оюутан Мягмар гаригийн үд дундын үед сургуулийн танхимд орж ирэн сэлмээ сугалан нэгэн эмэгтэйн хүзүүг зүсэж, улмаар цааш явж бусад хүмүүс рүү халджээ.

Зэвсэглэсэн цагдаа нар дуудлагын дагуу ирсэн бөгөөд тэдний бууны суманд өртсөн оюутан өдгөө эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Цагдаагийн ажилтуудын мэдээлснээр, халдлагын улмаас нэг эмэгтэй амиа алдаж, өөр нэг хүн маш хүнд шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтнууд байгаа бөгөөд хөнгөн шархаджээ.

Мөрдөн байцаагчид гэмт этгээд Финляндын иргэн бөгөөд түүний харгис хэрцгий үйлдэл хийх болсон шалтгааны талаар хэлэхэд эрт байгааг мэдэгдсэн байна. Гэрчүүд цүнхтэй оюутан сургуулийн танхимд орж ирэн, сэлэм гаргаж ирэн багшид халдсан тухай Финляндын “Iltalehti” сонинд мэдээлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-02 146.115.163.21

Odoo hunii erh merh l geye dee tee. Hen n heniigee tsavchih n tee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж