"Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

"Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана

"Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухаан, Соёлын соёлын төвөөс аравдугаар сарын 02-оос арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 59 дэх удаагаа зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд:

  • Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордоны цөөхүүл тоглолт
  • UBS телевиз, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвтэй хамтран явуулсан «Наша песня» телевизийн уралдааны Гала-концерт
  • MNB телевизтэй хамтран явуулсан орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг “Бид Артек явна” нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүд онцгой байр суурийг эзлэх юм.
  • Арваннэгдүгээр сарын 6-12 өдрүүдэд Орос киноны «Русский ренессанс» наадам
  • Монголын хэд хэдэн аймагт орос хэл, соёлын баяр, монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан,
  • Зөвлөлт/Оросын сургууль төгсөгчдийн уулзалт
  • Монголын их дээд сургууль, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбаруудад Орос хэлний долоон хоног, арван хоног, төрөл бүрийн уралдаан,
  • Орос монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бага хурал
  • “Найрамдлын солонго” наадам
  • “Орос-Монголын залуучуудын цом” АСК болон бусад арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд Улаанбаатар хотоос гадна Завхан, Ховд, Орхон аймагт зэрэг зохион байгуулагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 22-нд баярын тоглолтоор дуусгавар болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж