ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухаан, Соёлын соёлын төвөөс аравдугаар сарын 02-оос арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 59 дэх удаагаа зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд:
- Санкт-Петербургийн “Урлагийн элч” хөгжмийн ордоны цөөхүүл тоглолт
- UBS телевиз, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвтэй хамтран явуулсан «Наша песня» телевизийн уралдааны Гала-концерт
- MNB телевизтэй хамтран явуулсан орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг “Бид Артек явна” нэвтрүүлэг зэрэг арга хэмжээнүүд онцгой байр суурийг эзлэх юм.
- Арваннэгдүгээр сарын 6-12 өдрүүдэд Орос киноны «Русский ренессанс» наадам
- Монголын хэд хэдэн аймагт орос хэл, соёлын баяр, монгол сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан,
- Зөвлөлт/Оросын сургууль төгсөгчдийн уулзалт
- Монголын их дээд сургууль, Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбаруудад Орос хэлний долоон хоног, арван хоног, төрөл бүрийн уралдаан,
- Орос монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бага хурал
- “Найрамдлын солонго” наадам
- “Орос-Монголын залуучуудын цом” АСК болон бусад арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна.
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд Улаанбаатар хотоос гадна Завхан, Ховд, Орхон аймагт зэрэг зохион байгуулагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 22-нд баярын тоглолтоор дуусгавар болно.
Холбоотой мэдээ