Хөлбөмбөгийн “Фанат кап-2019” тэмцээнийг Бавари Мюнхен клубын хөгжөөн дэмжигчид зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн “Фанат кап-2019” тэмцээнийг Бавари Мюнхен клубын хөгжөөн дэмжигчид зохион байгуулна

Хөлбөмбөгийн спортыг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Фанат кап-2019” оны тэмцээн энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шинэ хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн “Фанат кап-2019” тэмцээнийг Германы алдарт Бавари Мюнхен клубын Монгол дахь фэн клуб зохион байгуулна. Монгол дахь “Бавари Мюнхен клубын фэн клуб” ТББ нь энэ онд 10 жилийн ойтойгоо золгож байгаа.

Энэ жилийн “Фанат кап-2019” тэмцээнд Английн премьер лигийн Арсенал, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур, Челси клуб, Германы Бавари Мюнхен, Боруссиа Дортмунд, Испаний Барселона, Реал Мадрид, Италийн АС Милан, Ювентус клубуудын Монгол дахь фанат клубууд оролцоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж