Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй | News.MN

Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.10.02/ 12.00 цагт хуралдана. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэх сүүлийн хугацаа Баасан гаригт дуусах юм.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар  МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт “найрлав”.   Тус "найранд" МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн оролцсон бөгөөд ямар нэг зөвшилцөлд хүрч чадаагүй гэнэ. Учир нь гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол зарим нь хоригийг хүлээж аваад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ батлах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга гишүүдийг Их тэнгэрт урьж, зөвшилцөх “найр” хийсэн байна.  Гэхдээ хоригийг хүлээж  авсан тохиолдолд УИХ өөрсдийн итгэл үнэмшлээрээ баталж чадах уу, гишүүд итгэл үнэмшлээрээ дэмжих эсэх зэрэг олон асуудал байгаа учраас дахин ярилцах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа аж. Мөн зарим гишүүдийн зүгээс хориг бол хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээж авахгүй, дэмжихгүй гэдэг байр суурин дээрээ ч хатуу байгаа гэдгээ илэрхийлжээ. Тиймээс Их тэнгэрт болсон “найр” ямар нэг үр дүнд хүрээгүй тарсан учраас МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоригийг хэлэлцэхээр болжээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-10-02 202.21.118.174

nyamdorj muu muuhaig haacailj shudarga dyr esgesen hudalch nuhur shyydee!!!odoo hurdan zailuulah heregtei!!!!

Avatar

Зочин 2019-10-02 66.181.161.19

Их хурлаа тарсан ч яахав гэдэг Занданшатарт хулхидуулахаа мэдээд шийдвэр гаргаагүй.Женко хориг тавиад бас нэг юм сэдээд Хүүк Зандан 2.оор тоглох учир бүгд байдлыг ажиглаж бгаа МАН.гарууд.

Avatar

Зочин 2019-10-02 139.5.217.39

Хүрэлсүх оюунэрдэнэ тэргүүтэй хэдэн дурак женкод толгойгоо мэдүүлснээр МАН гсн хайран том нам будаа болж монголын төр ажил хийдгүй зөвхөн өс хонзон өвөрлөгч өөрийн эрх ашигт нийцсэн хэрэг хийдэг байгууллага болж хувирсан

Avatar

Зочин 2019-10-02 103.68.107.22

Одоо нээрээ эд нарыг юу ч гэж гоё юм ярьсан хүмүүс хүлээж авахаа байжээ. Үүнийгээ мэдрээд эртхэн тарчихаж болдоггүй л юм байхдаа. Заавал хугацаагаа дуустал ахиад бөөн луйвар булхайгаа үргэлжлүүлэх сонирхолтой байдаг байхөөө ахиад угаасаа сонгогдож чадахгүй юм чинь … 2020 онд харамсахааргүй Сонголтоо хийцгээе ард түмэн минь МАН лав биш шүү !!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2019-10-02 66.181.181.74

ЖДҮчид ямар ч хор найруулаад ард түмэн хүлээж авахгүй болжээ.Нүглээ наминчлаад тарсан нь дээр юм биш үү

Avatar

Zochin 2019-10-02 202.126.89.135

Sumyiabazar metiin 3 tald guisen hymyys ene namiig gants duusgalaadaa naaduulaa ehleed huuj yvuul. Ediin zasgiin A yseggyi hyneer IPO hiilgej bgaa zergiig ni harval ichmeer yum haragdah yum daa

Avatar

Зочин 2019-10-02 66.181.181.226

женко сумъяа 2 газрын тосны уйлдвэртэй болох асуудлыг бараг л мороодол болголоо

Avatar

Зочин 2019-10-02 66.181.185.94

Мэдээлэл муутай ард иргэд саналаа өгөхгүй ирц хүрэхгүй байх магадлалтай . Хоригийг хүлээж аваад 3 дугаар хэлэлцүүлэг хийж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж чадвал сайн байна . Эрхэм гишүүд ээ !

Avatar

ЗОЧИН 2019-10-02 202.21.126.30

МАН-ЫН НЭР БҮХИЙ ХУЛГАЙЧ НОВШНУУД АНХНЫ 62-ЫН САЙН ТӨСЛӨӨ ХАГАС ТАХИР ДУТУУ ЮМ БОЛГОСОН ШҮҮ. ОДОО 3-Р ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БУЦААД УЛАМ САЙЖРАНА ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ, УЛАМ ДОРДУУЛЖ МЭДНЭ. ТИЙМЭЭС ОРГҮЙД ОРВОЛ ОХИНТОЙ НЬ ДЭЭР ГЭГЧЭЭР ЖӨААХАН Ч ГЭСЭН ГЯЛТАЙХ ЮМТАЙ ЭНЭ ТӨСЛАА АНСА-Д ОРУУЛАХ НЬ ДЭЭР БАЙХАА.

Avatar

Зочин 2019-10-02 66.181.190.91

Татвараар бүрддэг төсвийн мөнгийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нар иймэрхүү маягаар хичнээн үрдэг бол?

Avatar

Зочин 2019-10-02 202.126.88.194

MAN-iin bvleg bus MAF-iin bvleg gej bichvel zohiltoi!

Avatar

Зочин 2019-10-02 202.126.88.194

MAN-iin bvleg bus MAF-iin bvleg bair hiijee…..gej blcheech.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж