Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

Их тэнгэрт "найралсан" ч МАН-ынхан зөвшилцөж чадсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.10.02/ 12.00 цагт хуралдана. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэх сүүлийн хугацаа Баасан гаригт дуусах юм.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар  МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт “найрлав”.   Тус "найранд" МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн оролцсон бөгөөд ямар нэг зөвшилцөлд хүрч чадаагүй гэнэ. Учир нь гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол зарим нь хоригийг хүлээж аваад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ батлах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга гишүүдийг Их тэнгэрт урьж, зөвшилцөх “найр” хийсэн байна.  Гэхдээ хоригийг хүлээж  авсан тохиолдолд УИХ өөрсдийн итгэл үнэмшлээрээ баталж чадах уу, гишүүд итгэл үнэмшлээрээ дэмжих эсэх зэрэг олон асуудал байгаа учраас дахин ярилцах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа аж. Мөн зарим гишүүдийн зүгээс хориг бол хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээж авахгүй, дэмжихгүй гэдэг байр суурин дээрээ ч хатуу байгаа гэдгээ илэрхийлжээ. Тиймээс Их тэнгэрт болсон “найр” ямар нэг үр дүнд хүрээгүй тарсан учраас МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоригийг хэлэлцэхээр болжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж