Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.Уг хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцсон юм.
Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял оноожээ
Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ