Багш хүн заах аргаа хүүхэд бүрийн онцлог тохируулах ёстой | News.MN

Багш хүн заах аргаа хүүхэд бүрийн онцлог тохируулах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Багш хүн заах аргаа хүүхэд бүрийн онцлог тохируулах ёстой

Багш хүн заах аргаа хүүхэд бүрийн онцлог тохируулах ёстой

Хүүхдийн онцлогт тохируулан хичээлийг хэрхэн заах, монгол залуучууд гадаадад сурахыг хүсэмжлэх болсон нь юутай холбоотой талаар МУБИС-ийн Боловсролын сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч,Монголын багш нарын холбооны ерөнхийлөгч, академич Б.Жадамбатай ярилцлаа.


-Энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлалтгүйгээр энгийн сургуульд сургаж байгаа. Энэ нь ачааллыг нэмж байна гэж зарим багш үзэж байна. Боловсролын үйлчилгээнд хүүхдийг тэгш хамруулахад багшаас тусгай аргазүй шаарддаг уу?

-Боловсролд тэгш хамруулан сургахад багшаас нэмэлт арга зүй шаардана гэж хэлж болно. Ийм ч учраас тэгш хамруулах шаардлагтай хүүхэд бүхий анги танхимын багшид тодорхой нэмэгдэл олгож байгаа. Нэгэнт төрөөс ийм шийдвэр гаргасан учраас, тус ажлыг хийхийн тулд  багш бид өөр өөрийнхөө өнөөгийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж,  сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Багш бид бүгдийг адил сургаж, бүгдэд бүгдийг адил  зааж сургана гэдэг  ойлголтоос салж чадахгүй байна. Үнэндээ багш зөв чиглүүлээд л өгвөл хүүхэд бүр өөрөө   өөрөө хөгжинө шүү дээ. Энэ өнцгөөс нь харвал, багш өөрөө бүгдийг хийнэ гэж бодолгүйгээр, өөрийнхөө ачаалал нэмэгдэж байна гэлгүйгээр ажлаа хийнэ шүү дээ.  Багш бүр тухайн бодит орчин нөхцөлдөө сургуулийн удирдлага, эцэг эх,  анги хамт олных нь оролцоотойгоор өвөрмөц  хүүхдийг  хөгжүүлэх боломжтой. Ажил хийж хүн болно гэдэг шиг багш мэргэжилтэй хүн багшилж байж багш болдог.

-Тэгвэл сурагчдыг яаж чиглүүлбэл зохимжтой вэ?

-Дэлхий даяар боловсролын салбар эрс өөрчлөгдөж байна. Хүүхдийг мэдлэг, чадвар, хандлагаар үнэлдэг байдал өөрчлөгдөж, сурахуйд гарч буй ахицаар нь үнэлдэг болсон.

Хүн бүр адилгүй. Тиймээс хүүхдийн өвөрмөц байдал, хүүхдийн сурах онцлог, сонирхол, амьдралын туршлагад тулгуурлан сургалт явуулах шаардлагатай байгаа юм. Энэ ч утгаараа сүүлийн үед дэлхий даяараа хүүхэд бүрийг онц сургах ёстой гэсэн ойлголтоос татгалзаж, хүүхэд бүр өөрийнхөө боломжид  тулгуурлан өөрөө өөрийнхөөрөө хөгжих адил тэгш боломж олгоё гэдэг болсон. Энэ жишгийн дагуу Нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгээр МУБИС-ийн хамт олон “оюутан багшийг суралцагчдын өвөрмөц байдалд өвөрмөцөөр ханддаг болгох” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрэээнд багш болохоор суралцаж буй оюутан багш нарт эхний ээлжинд  сурагчдын  өвөрмөц байдлыг харгалзан өвөрмөцөөр заах, сургах хичээлийн агуулга, аргазүй, үнэлгээг сайжруулах ажлыг туршиж байна. Өнгөрсөн хугацаанд бид туршилт хийлээ. Судалгаа хийлээ. Үр дүнд нь “Сурагчдын өвөрмөц байдлыг харгалзан анги танхимын зохион байгуулалт”, “Сурагчдын өвөрмөц байдлыг харгалзан сургах арга зүй” гэсэн хоёр сургалтын материал бэлтгэн гаргалаа. Дээрх гарын авлагуудад бид  бусдын туршлага хийгээд өөрсдийн уламжлалт соёлд тулгуурласан өөрсдийн гэсэн нэгэн хувилбар боловсруулан танилцуулж байгаа.

Миний хувьд хүн бүрийг өөр өөрийн өвөрмөц онцлогтой, бэрхшээлтэй  гэж үздэг. Зарим хүн тоо бодож чадахгүй байхад, зарим нь зураг зурахдаа сайн байдаг шүү дээ. Ийм учраас,  багш сурагч бүрийн онцлогтой уялдуулж ерөнхий, эрчимжүүлсэн, тусгай гэсэн гурван төрлийн дэмжлэг үзүүлэх чадвартай байх шаардлагатай.

Хүн эхээс төрөхдөө оюуны чадавхтай  төрдөг. Харин тэрхүү чадавх өөрийн онцлогоор боловсорч, хөгждөг. Тэрхүү өөр өөрийнхөөрөө хөгжих тэгш боломжийг хүүхэд бүрт олгох л өнөөгийн боловсролын хийгээд багш бидний гол зорилго юм. Үүнийг багш бүр, эцэг эх бүр, суралцагч бүр ойлгож,  хүлээн зөвшөөрдөг байх нь чухал. Тэгш эрх, тэгш боломж гэдэг зүйл энэ дээр л гардаг. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг бид алхам алхмаар хийсээр байна, хийх ч болно.

Сурагчдын өвөрмөц байдалд тулгуурлан хөгжүүлэхийн тулд бид нэгдүгээрт, сургалтын агуулгад суралцагч бүрийн өвөрмөц байдлыг харгалзахыг тусгах хэрэгтэй. Хоёрт,  өвөрмөц байдалд өвөрмөцөөр хандах арга замыг заах аргазүйдээ тусгах хэрэгтэй. Гуравт, үнэлгээнд тухайн хүүхдийн сурах арга барилд гарч буй ахицыг үнэлэх байдлыг  тусгах хэрэгтэй, дөрөвт, суралцах орчныг буюу анги танхимыг тусгах шаардалгатай байна.

-Хэзээ сурагчид боловсролын үйлчилгээнд жинхэнэ утгаараа тэгш хамрагдах вэ?

-Сурагчдыг тэгш хамруулах ажил 1992 оноос Монгол – Данийн “Бага, дун боловсролын хөгжлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд яригдаж эхэлж байлаа. Өнөөдөр тэр санаанд туршилт хийгээд, заах аргын хичээл дээр туршаад явж байгаа.

Сэтгэл л байвал тэгш хамруулах байдлыг хэрэгжүүлэх боломжтой. Хүн бүр хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжид тулгуурлан өөрөө хөгжих ёстой. Үүнд багш туслах үүрэгтэй юм.

Ерөнхий боловсролын сургууль бүрд өвөрмөц байдлыг хөгжүүлэх аргад маш сайн мэргэшсэн багштай байж, бусад багш нартаа зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ерөнхий, эрчимжүүлсэн, тусгай дэмжлэг үзүүлдэг болсон үед боловсролд жинхэнэ утгаараа тэгш хамруулах боломж бий болох ёстой.

-Сүүлийн үед монгол залуус гадаадад сурахыг хүсдэг болсон. Энэ нь олон шалтгаантай байх. Гэхдээ Монголын сургалтын систем тийм гологдохоор байна уу?

-Өнөөгийн манай  орны боловсролын  тогтолцооны хүрээнд баримталж байгаа бодлого, суралцагчдад эзэмшүүлж байгаа мэдлэг, чадвар, хандлага гээд байгаа зүйл нь бусдаас нэг их дор орохгүй. Тийм болохоор монгол залуус гадаадад сурч чадаад байгаа юм. Тиймээс одоогийн Монголын сургалтын системийг бусад орнынхтой  харьцуулахад муу гэж ойлгож болохгүй. Харин өөрийнхөө уламжлалт соёлтой  харьцуулбал тийм гэж хэлж болно.

Финланд боловсролын чанараар богино хугацаанд дэлхийд тэргүүлсэн явдал нь онц сайн сургах бус, хүүхэд бүрд тэгш боломж олгоно гэсэн зорилт тавьсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. “Дэлхийн боловсролын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий дагуу явах нь  буруу байсныг Финландын туршлага 99.9 хувь баталсан байдаг. Финландчууд боловсролын салбар дахь өөрчлөлтөө өөрсдөө “өөрийнхөөрөө” хийсэнд л тэдний амжилт байна гэж дэлхий нийт үзэж байна. Хүмүүст хоёр л боломж байдаг. Нэг бол бусдыг дагаж буруудах. Эсвэл өөрсдөө өөрсдийнхөө үйл ажиллагаа бүрийг журамлан дагаж өөрсдөө өөрийнхөөрөө хөгжих. Бид энэ хоёрыг алийг нь сонгож, улс орноо төдийгүй боловсролоо хөгжүүлж байгаагаа цэгнэх цаг болсон.

Бодлого боловсруулагчид, багш нар, эцэг эхчүүд бид  хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.  Үүнийг маш энгийн зүйлээс эхэлмээр байна. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээсээ өдөр бүр  “Миний хүү эсвэл охин ямар дүн авсан ” гэж асуухаасаа илүү, “Миний хүү бусдадаа яаж тусалж байна” гэж асуух хэрэгтэй.

-Монголын ёс уламжлалд тулгуурлан боловсролын системийг яаж өөрчлөх вэ?

-Монголын боловсролын үйл ажиллагааг уламжлалт соёлдоо түшиглэхийн зэрэгцээ дэлхийн боловсролын шинэчлэлтэй уялдуулж өөрчлөх шаардлагатай байгаа юм. Дэлхийн боловсролын өөрчлөлт нь Монголын уламжлалт соёл руу явж байна. Монголчууд эрт үед эдийг биш эрдмийг дээдэлдэг байсан. Гэтэл өнөө үед бид боловсрол гэдэг зүйлийг чухалчилж, эрдэм гэдэг зүйлийг орхигдуулаад байна. Гэтэл эрдэм гэдэг нь боловсрол олох арга. Эрдэмтэй хүн гэж эв дүйтэй, сурах арга барилтай, сэтгэлтэй, ёс суртахуунтай хүнийг хэлдэг. Эрдмийг хэмждэг зүйл нь боломж. Эрдэмтэй хүн нь өөрийн боломжийг үргэлж дээшлүүлж чаддаг. Бид Монголын соёл уламжлал болох эрдэм талыг орхигдуулж, боловсрол гэдэг зүйлийг чухалчлаад байна. Хүн эрдэмтэй болсноор ажилтай, орлоготой, эв дүйтэй болдог.

Монголыг монгол хүн  хөгжүүлнэ. Тиймээс бид монгол хүнийг өөрсдөө бэлдэх хэрэгтэй.

-Монголын оюун ухааны академийн тамирчид дэлхийд гайхагдаж байна. Энэ академийн тусгай арга зүйгээс боловсролын системд тусгах нь боломжтой зүйл үү?

-Сургалтын олон арга бий. Үүний нэг нь Монголын оюун ухааны академийн тусгай арга зүй. Энэ аргыг боловсролын системд тусгах боломжтой. Хүнд төрмөл зүйл буюу нийтээр хэмжигддэг IQ гэж бий. Бас өөр өөрийн гэсэн IQ  бий. Нийтийн IQ-г хөгжүүлэх бол түмний бизнес. Өөрийн IQ-г хөгжүүлэх бол таны өөрийн чинь бизнес.   Өөрийнхөө IQ-г л хөгжүүлж чадвал ямар амжилтад хүрэх боломжтой өнөөгийн бодит байдал  харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Guest 2019-10-02 64.119.26.10

Yaj 52 huuhdiin ontslogt tohiruulnaa. Bagsh nar alia salbadai bolj duuslaa. Zunug uvgun amidraltai yum yariach

Avatar

Зочин 2019-10-02 66.181.161.108

хүсвэл арга олддог харин хүсэхгүй бол шалтаг мундахгүй гэж

Avatar

Иргэн 2019-10-02 59.153.85.81

Цэцэрлэг 70-80 хүүхэдтэй ажиллаж бна.Иим их ачаалалтай багш хүүхэд бүрийн онцлогт тааруулж ажиллаж чадах уу.

Avatar

Зочин 2019-10-02 122.201.31.124

Huuhed bolgon oor obormots ontslogtoi baival yah ve yumiig baigaagaar huleen avch oilgoh

Avatar

ЦЭРЭН 2019-10-02 202.55.191.194

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙХ БАС НЭГ ТОМ ӨӨРЧЛӨЛТ БОЛ СУРГАЛТЫГ ПРАКТИК ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ХОЛБОХ, ҮҮНИЙ ТУЛД КЛАСТЕРИЙН СИСТЕМИЙГ БОЛОВСРОЛД ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТОМООХОН КОМПАНИУДЫН МЭРЭГЖИЛТЭН БЭЛТГЭХ БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРЭГЖЛИЙН БОЛОВСРОЛ ШУУД ОРОЛЦОХ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ. ТОМООХОН КОМПАНИУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГАЛТ, ТЕХНОЛОГИ ТУРШИЛТЫН БААЗТАЙ БОЛЖ ТЭНДЭЭ ИРЭЭДҮЙН МЭРЭГЖИЛТНЭЭ БЭЛТГЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ТУЛД КОМПАНИ-ИХ ДЭЭД СУРГУУЛИУД- ЕБС-УУДЫН ХООРОНД ГУРВАЛСАН КЛАСТЕРИЙН СҮЛЖЭЭ БИЙ ҮГ

Avatar

ЦЭРЭН 2019-10-02 202.55.191.194

БОЛОВСРОЛД ШИНЭЧЛЭЛ ХИЙЕ ГЭВЭЛ 3 ТОМ АЛХАМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
1. АХЛАХ АНГИУДАД 2-3 ХИЧЭЭЛИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРДОГ БОЛОХ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУД МЭРЭГЖЛИЙН ХИЧЭЭЛЭЭ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРДОГ БОЛГОХ
2. НЭГ АНГИЙН ХҮҮХДИЙН ТООГ 20-ИОС ДООШГҮЙ БОЛГОХ. ҮҮНИЙ ТУЛД ЗУНЫ СУРГАЛТАНД ШИЛЖИЖ ГЭР СУРГУУЛИУДЫГ ОЛНООР БАЙГУУЛАХ.
3. ТОМООХОН БҮХ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖИЛЧДЫН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГОХ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХАД ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ СУРГУУЛИЙН БАЙР, ГЭР АНГИ БАРИХАД ЗОРИУЛАХ.

Avatar

ЦЭРЭН 2019-10-02 202.55.191.194

Жадамбаа захиралын бичсэн зүйл зөв шүү. БАГШ БҮР ХҮҮХЭД БҮРИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛЖ ТУЛЖ ХАРЬЦАХ ХЭРЭГТЭЙ, ҮҮНИЙ ТУЛД 1 АНГИД 20-ООС ИЛҮҮГҮЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭХИЙН ТУЛД БАЙР САВ АНГИ ТАНХИМ ХЭРЭГТЭЙ. АНГИ ТАНХИМЫГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БОЛГОХЫН ТУЛД ДУЛААНЫ УЛИРАЛД ХИЧЭЭЛ СУРГУЛТЫГ ЯВУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ДУЛААНЫ УЛИРАЛД ХИЧЭЭЛ СУУРГАЛТЫГ ЯВУУЛАХАД ГЭР АНГИ БАЙСАН ЧБОЛНО ШҮҮ ДЭЭ ХЭХЭ

Avatar

Зочин 2019-10-02 202.55.191.194

АХЛАХ АНГИУДАД БИОЛОГИ, ГАЗАРЗҮЙ, МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРДОГ БОЛГОЁ. ҮҮНИЙ ТУЛД БАГШАА ХОС МЭРЭГЖИЛТЭЙ БОЛГОХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ГАДААДАД СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ МОНГОЛ ЗАЛУУС ЭХНИЙ 1 ЖИЛ ААВ ЭЭЖИЙН ӨГСӨН МӨНГӨӨРӨӨ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД СУРАЛЦДАГ БОЛОВЧ 2 ДАХЬ ЖИЛЭЭСЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН МЭРЭГЖЛИЙН АНГИДАА ОРЖ СУРАЛЦАЖ ЧАДАХГҮЙ АЖИЛ ХИЙЖ БАЙР ХООЛНЫ МӨНГӨӨ ОЛОХ АЖИЛТАЙ ГҮЙЖ ЭХЭЛДЭГ БА СУРГУУЛИА Ч ХАЯДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ. ИЙМ УЧРААС ГАДААДАД СУРСАН ХҮМҮҮСИЙН ЧАНАР ҮР ДҮН МАШ МУУ БАЙ

Avatar

Зочин 2019-10-02 64.119.26.97

Бүтэн 7 жил англи хэл заалгаж бгаа биздээ

Avatar

Боловсролыг балласан хүмүүсийн нэг 2019-10-02 64.119.18.234

Энэ Жадамбаа гэгч нөхөр уг нь физикч ухаантай юм. Тэгээд мэргэжлээрээ гавихгүй болохоороо боловсрол гэсэн юм яриад албан тушаал хөөцөлдөөд явдаг. Насаараа ямар нэг сэтрийн төлөө яваа хүн дээ. Яаманд хүртэл байсан байх шүү. Монголын боловсролыг балласан хүмүүсийн нэг яах аргагүй мөн

Avatar

Зараа 2019-10-02 182.160.34.212

Их л мундаг үг өгүүлбэрийн нийлбэр ярьж хэлсэн хүн суудаг. Үнэндээ бол сургуулийнхаа хэдэн авгай хүүхний ховоор дүүрсэн саван дотроосоо өндийх тэнхэлгүй хүн санагдсан.

Avatar

зочины 2019-10-02 104.131.75.86

Нягтлангуудаа дуудаж янзалдаг өвгөн гэсэн. Хүүхэн шуухны асуудал нь арай дэндүүг МУБИС даяаараа мэдна. Хүүхэн шуухнийг бэлдэж өгдөг эмэгтэй захирал хүртэл байдаг гэсэн хойд байранд. Бас нэг нябогоо нууц амрагаа болгоод нөгөөх сургууль төгсөөгүй хүүхдээ технологийн албанд оруулсан гэхийн билээ.

Avatar

ЦЭРЭН 2019-10-02 202.55.191.194

АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХГҮЙГЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТУРШИД ХУРИМТЛУУЛСАН МЭДЛЭГ ТУРШЛАГЫГ ЭЗЭМШИЖ ЧАДАХГҮЙ Л БОЛУУ. УЧИР НЬ ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ТУРШЛАГА, АРГАЗҮЙ, ТАНИН МЭДЭХҮЙ ЗЭРЭГ БҮХ МЭДЭЭЛЛИЙН 90 ХУВЬ НЬ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БИЧИГДСЭН БАЙГАА ЮМ. АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХАД ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЭ БОЛГОСОН НӨХЦӨЛД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД ОЛЖ АВСАНААСАА 10 ДАХИН ИЛҮҮ АМЖИЛТ ОЛНО. ТЭГТЭЛ МАНАЙ НИЙГЭМД ТИЙМ ОРЧИН БАЙХГҮЙ. ТИЙМЭЭС БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАРИМ ХИЧЭЭЛИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРДОГ БОЛ

Avatar

Зочин 2019-10-02 150.129.140.73

ИРГЭД НЬ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ УЛС ОРОНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДДЭЭ ҮНЭЛГЭЭ ӨГӨХДӨӨ ХИЧЭЭСЭН БАЙНА , ИЛҮҮ САЙН ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭСЭН Л ҮНЭЛГЭЭ БАЙДАГ ГЭСЭН .

Avatar

Зочин 2019-10-02 202.55.191.194

Боловсрол бол эрдэм мэдлэг, чадвар, дадал, хүмүүжлийГ АГУУЛСАН цогц ойлголт бөгөөд голдуу НИЙГЭМ талаасаа харах өнцөг нь юмуу даа. ХАРИН ХУВЬ ХҮН ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖ НЬ МЭДЛЭГ, ЧАДВАР ГЭСЭН 2-ХОН ОЙЛГОЛТ БАЙДАГ БОЛОЛТОЙ.

Avatar

Зочин 2019-10-02 122.201.31.133

Тийм цэцэн ард түмэн юм бол яагаад 1921 онд тэр чигээрээ бичиг үсэггүй, дэлхийд мөнхөрсөн монгол эрдэмтэн байдаггүй юм. Нэг ангид 70 сурагч хичээллэж байхад бүгдийг нь хянах боломж ЕБС-ийн багшид байх уу. Хэдхээн оюутнаа олигтой сургаж чадахгүй МУБИС-ын багш нар өөрчдийгөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Ай хөөрхий 2019-10-02 64.119.26.97

Дунд сургуулийн багш та нарын сургаж чадаагүй хамгийн муу сурдаг хүүхдүүд багш болж бншдээ Юун заах арга заар бараг бичиг үсэг заасаар таардаг юм бналээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж