Дагестанд болсон хуримыг Гиннесийн амжилтад бүртгэв | News.MN

Дагестанд болсон хуримыг Гиннесийн амжилтад бүртгэв

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Дагестанд болсон хуримыг Гиннесийн амжилтад бүртгэв

Дагестанд болсон хуримыг Гиннесийн амжилтад бүртгэв

Оросын Дагестаны Дербент хотод болсон хурим дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх болзлыг хангасан тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Уг хурим хоёр ч дээд амжилтыг тогтоож чаджээ. Нэгд, хамгийн олон үндэстний төлөөлөл нэгэн зэрэг хуримласан, хоёрт, хамгийн олон зочинтой гэсэн амжилтын эзэн болж байгаа ажээ.

Дагестанд амьдардаг үндэстнүүдийг төлөөлсөн 36 хос хуримлаж, хуриманд 10 мянга орчим зочин уригджээ.

Хосын хамгийн залуу нь 19 настай Айдынбек Айдынбеков, Камила Гезалова нар байсан бол хамгийн ахмад нь хамтын амьдралын 60 жилийн ойгоо тэмдэглэсэн хос байжээ.

Дербент хотын дарга Хизри Абакаров энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж