Зөвлөлтийн үеийн хадгаламжийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн хадгаламжийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна

Зөвлөлтийн үеийн хадгаламжийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна

ОХУ-ын Төрийн Думаас баталсан Зөвлөлтийн үеийн банкны хадгаламжийг нөхөн олгохыг зохицуулсан хуулийн хэрэгжих хугацааг дахин нэг жилээр сунгаж 2023 оны нэгдүгээр сарын 1 болгох саналыг Засгийн газраас Төрийн Думад өргөн барьсан байна.

Энэ хуулийг 1995 онд баталсан бөгөөд 1991 оны зургадугаар сарын 20-ноос өмнө тухайн үеийн ЗХУ-ын Сбербанкинд мөнгөө хадгалуулсан, 1992 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Улсын даатгалын сан болон төрийн үнэт цаасанд хөрөнгө оруулсан иргэдийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнийг хадгалах зорилготой баталсан юм.

Иргэдийн хөрөнгийг Оросын Засгийн газар бүрэн хариуцан, үнийг унагахгүйгээр дүйцүүлэн мөнгө шилжүүлэх үүргийг хүлээсэн. Ингэхдээ Зөвлөлтийн үеийн 464 рублийг хууль батлагдах үеийн нэг рубльтэй дүйцүүлсэн юм. Гэсэн ч эх үүсвэргүй гэсэн шалтгаанаар энэ хууль одоо болтол бүрэн  хэрэгжээгүй байгаа юм.

Засгийн газрын тооцоолсноор иргэдийн хадгаламжийн нөхөн төлбөрт 2020 онд 45,4 их наяд, 2021 онд 47,22 их наяд, 2022 онд 49,11 их наяд рубль шаардлагатай байгаа ажээ.

1991 оны тооцоогоор иргэдийн хадгаламжийн нөхөн төлбөрт 345,54 тэрбум, даатгалын хөрөнгөнд 0,84 тэрбум, үнэт цаасны төлбөрт 29,4 тэрбум рубль төлөх тооцоог хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж