Хэрвээ гэнэт мөнгөтэй болбол шууд амралтаа авна

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Хэрвээ гэнэт мөнгөтэй болбол шууд амралтаа авна

Хэрвээ гэнэт мөнгөтэй болбол шууд амралтаа авна

Аялал жуулчлалын туту.ру порталаас хийсэн судалгаагаар хэрвээ гэнэт их хэмжээний мөнгөтэй болбол амралтаа аваад аялахад бэлэн хэмээн судалгаанд оролцсон оросуудын 18 хувь нь хариулжээ. Судалгааг есдүгээр сарын 20-27-ны хооронд 3000 хүнийг хамруулан хийсэн байна.

“Төлөвлөснөөс гадуур гэнэт их хэмжээний мөнгөтэй болоход таван хүн тутмын нэг нь амралтаа авч аялах тухай боддог байна. Харин 21 хувь нь ядаргаагаа тайлах, сэтгэл зүйн тэнцвэрээ олох зорилгоор амардаг байна” хэмээн судалгааны тайланд дурджээ.

Судалгаанд оролцогчдын 34 хувь нь амралтаа төлөвлөсний дагуу өнгөрөөдөг, амралтын төлөвлөгөөгөө өөрчлөхөд юу ч нөлөөлдөггүй гэжээ.

Харин цаг уурын хүйтэн, таагүй нөхцөл байдлаас болж таван хувь нь амралтаа авдаг гэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж