МУИС Рио Тинто групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

МУИС Рио Тинто групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МУИС Рио Тинто групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Их Сургууль нь хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө “МУИС нь шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд ашиглах, нийгэмд тулгарч буй нийгэм, эдийн засаг, техник технологи, хүрээлэн буй орчны өргөн хүрээтэй асуудлаар судалгаа хийж, шинжлэх ухааны үндэстэй шийдлийг санал болгох, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэж, мэдлэгээр манлайлагч байна” гэж заасан байдаг.

Монгол Улсын ууган, нэр хүндтэй их сургуулийн хувьд МУИС нь өөрийн эрдэмтэн багш нарын бүтээсэн шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

МУИС нь Рио Тинто групптэй гарааны компанийн хөтөлбөрийг дэмжих, оюутныг дадлагажуулах, цуврал лекц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийг төлөөлж Захирал Я.Төмөрбаатар болон Рио Тинто Группийг төлөөлж Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч хатагтай Симон Нивен нар гарын үсэг зурлаа.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш амжилттай хэрэгжиж буй МУИС-ийн Стартап Лаб хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх гэрээ МУИС-Рио Тинто компанитай байгуулж байгаа ба 2020 оноос эхэлж тус хөтөлбөрт Рио Тинто компаниас нийт 30 сая төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээнд тусгасан байна. Энэхүү гэрээнд МУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал болон “Рио Тинто” компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурлаа.

Арга хэмжээний үеэр МУИС-ийн дэргэд байгуулагдсан гарааны компанийн төлөөлөл болох Дижитал солюшнс ХХК, МБФ гарааны компанийн төслийн багийн удирдагчид болон оюутны төлөөлөл оролцож хөгжүүлж буй технологийн шийдлээ танилцуулсан юм.

Хөтөлбөрийн төгсгөлд Рио Тинто Группийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч хатагтай Симон Нивен болон бусад төлөөлөгчид МУИС-ийн музейтэй танилцав.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж