Өмнөд Солонгосын тэргүүн Бээжинд очно
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе Дэлхийн II дайн дууссаны баярт оролцохоор есдүгээр сарын 2-нд Бээжинд очно. Гурав хоногийн айлчлалын үеэр Пак Кын Хе Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах юм. Солонгосын дайны үеэр эсрэг талд зогсож байсан хоёр дайснуудын эвлэрэлд энэ айлчлал тус болно гэж итгэж буй ажээ. Японы колонийн дарлалаас чөлөөлөгдсөний ойд зориулсан арга хэмжээн дээр БНСУ-ын тэргүүн өмнө нь үг хэлж байжээ.
Ослын газрыг цэвэрлэж эхэллээ
Тяньжин хотын боомтын нутаг дэвсгэрийг цэвэрлэж эхэллээ. Наймдугаар сарын 20-нд хамгаалалтын хувцастай ажилчид эвдэрч сүйрсэн тоног төхөөрөмжөөс гадна ихээхэн хэлмэгдсэн районуудын газрын хөрсийг хуулан зөөж буй дүрс телевизээр үзүүлэв. Химийн хорт бодис шингэсэн хөрсийг хол газар зөөн булж байна.
Харин байр сууц нь эвдэрсэн хүмүүс байрандаа эргэн очихоос татгалзаж байна. Хотын захиргаа нь байрнуудыг шалган үзсэний дараа худалдан авахаар амлажээ. Нийтдээ 17 мянган байр орон сууц эвдэрчээ.
Исламын улстай нэгдэх гэж байсан долоон залууг барин саатуулжээ
Ойрхи Дорнодод очин террористуудтай нэгдэх санаатай байсан долоон залууг Австралийн Сидней хотын нисэх буудалд барин саатуулсан байна. Тэдний нэг нь 2000 ам.доллараа гаалийн мэдүүлэгт бичээгүй байснаас хуулийнханд сэжиг төрөн тэднийг саатуулан шалгажээ. Гадаадад 10 ам.доллар авч гарах лимиттэй байсан ч эрчүүд 9,9 мянган ам.доллартай байжээ. Террористуудтай нэгдэх санаатай хамгийн олон хүнийг барьсан тохиолдол Австралийн хувьд энэ болжээ.
Хүмүүнлэгийн тусламж Донбассын зүг
Оросын Онцгой байдлын яамны 100 ачааны машин нэг мянган тонн гаруй ачаатайгаар Донбассын зүг өнөө өглөө хөдөлжээ. Энэ нь Оросын хүмүүнлэгийн тусламжийн 36 дахь цуваа юм. Өмнө нь тусламжийн 35 цуваа Донецк, Луганскт 43 мянган гаруй тонн эм тариа хүнс, барилгын материал хүргэсэн байна. Украины хэрэг явдлыг хурцатгалаа гэсэн шүүмжлэлийг Оросын хаягаар НАТО саяхан гаргасан байлаа.
Каирийн дэлбэрэлтээр хориод хүн шархаджээ
Египетийн нийслэл Каир хотын захын дүүрэгт болсон дэлбэрэлтийн улмаас Шубр-эль-Хейм дүүргийн эмнэлэгт 23 шархадсан хүмүүсийг хүргэсэн байна. Бөмбөгийг машинд тавиад шүүх, цагдаагийн газрын орчимд дэлбэлжээ гэсэн мэдээ ирж байна. Каирт дэлбэрэлт гарсныг Reuters өмнө нь мэдээлсэн юм.
Вашингтон мужид гурван гал сөнөөгч амь үрэгдлээ
Америкийн Вашингтон мужид ой, хээрийн түймэртэй тэмцэж байсан гурван гал сөнөөгч амиа алдаж, дөрөв нь хэлмэгдлээ гэж The Washington Post мэдээлэв. Твисп хотын орчимд галтай тэмцэж яваад тэд амиа алдлаа гэж тойргийн шериф Фрэнк Рожерс хэлжээ. АНУ-ын баруун хэсгийн гал түймэртэй 29 мянган мэргэжилтнүүд тэмцэж байна. Армийн хүчийг сүүлийн 10 жилийн дотор анх удаагаа энэ гамшигтай тэмцэхэд дайчилжээ.
Музейн мэргэжилтэнг цаазалжээ
Фото: Reuters
“Исламын улс” террорист бүлгийнхэн Сирийн Пальмира хотын энтикийн цогцолборын гол мэргэжилтэн 82 настай нэгэн хүний толгойг тасдан цаазалсан байна. Нас барсан хүнийг Халед Асаад (Khaled Asaad) гэдэг бөгөөд талийгаачийн гэр бүлийнхний яриагаар 50 архелогчийн цогцсыг эртний хотын талбайд багананаас уяж орхисон байна. Эрдэмтнийг хөнөөхийн өмнө түүнийг тамлан байцаажээ. Асаад урт хугацаанд эртний хотын буурин дээр гадаадын олон эрдэмтний хамт малтлага хийж байсан бөгөөд өөрөө шинжлэх ухааны олон бүтээл туурвисан хүн юм байна. Тэрбээр тавдугаар сард террористууд хотыг эзлэхээс өмнө музейн үнэтэй үзмэрүүдийг аюулгүй газарт зөөн нүүлгэжээ.
Хиллари Клинтоны чансаа доош унав
Ардчилсан намаас нэр дэвших эрмэлзэлтэй хүмүүс өөрсдийн лидер Хиллари Клинтоноос чансаагаар хоцорч явснаа багасгаж байна. Сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш анх удаагаа Хилларийн чансаа 50 хувиас доошлон 47-д хүрэв. Түүний хойноос нэхэж яваа Вермонт мужийн сенатор Берни Сандерсийн чансаа харин 10 оноогоор дээшлэн 29 хувьд хүрчээ. Сандерс Орегон мужийн Портленд хотын сагсан бөмбөгийн ордонд 19 мянган сонгогчийг цуглуулж чадсан байна.
Жүжигчин Лев Дуров нас баржээ
Лев Дуров
Фото: Александр Натрускин / РИА Новости
Зөвлөлтийн Ардын жүжигчин Лев Дуров пүрэв гаригт шилжих шөнө удтал хүндээр өвчилсний дараа нас баржээ. Түүний охин Екатерина Дурова энэ тухай мэдээлсэн байна.
Дуров нь Оросын цуурай циркчдийн овгийнх бөгөөд 1931 онд төржээ. Анхны кино дүрээ 1955 онд бүтээснээс хойш нийтдээ 200 гаруй кинонд тоглосон байна. Мөн театрын тайзнаа олон сайхан дүрийг бүтээжээ. Зөвлөлт, Оросын олон тооны одон медалиар шагнуулсан гавьяатан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР