Монголбанкнаас өнөөдөр гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулжээ. Арилжааны банкууд 1989.11-1993.30 төгрөгийн ханшаар 16.2 сая ам.доллар худалдан авах, 308.52-310.51 төгрөгийн ханшаар 54.7 сая юань худалдан авах санал ирүүлснийг Монголбанк ёсоор болгожээ. Монголбанкнаас 16.2 сая ам.долларыг 1989.11 төгрөгийн хаалтын ханшаар, 54.7 сая юанийг 308.52 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 89.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 8.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Д.ЦЭЦ