Дотоодын цэргийн анги, байгууллага ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Дотоодын цэргийн анги, байгууллага ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Дотоодын цэргийн анги, байгууллага ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүн Монгол Улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр /2019.10.01/ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат үг хэлсэн юм.

Мөн цэл залуу насаа ард түмнийхээ амар тайвны манаанд мөнхийн зогсч, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн анги, байгууллагынхаа ариун түүхийг бичилцэж ирсэн зарим ахмад дайчдыг “Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль”-аар шагнаж урамшуулав.

Энэхүү үйл ажиллагаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахмад ажилтан, дотоодын цэргийн байгууллагын анхны эмэгтэй салбарын захирагч, бэлтгэл хошууч Х.Нарантуяагийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэснээрээ онцлогтой байлаа.

Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Монголын Дотоодын цэргийн яруу алдар мандан бадрах болтугай.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж