Улирлын өмнө: Атланта Хаукс баг

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Атланта Хаукс баг

Улирлын өмнө: Атланта Хаукс баг

Майк Буденхольцер дасгалжуулагчийн ажлыг авсан Ллойд Пирс Атланта Хаукс багт ирсэн эхний улиралдаа плэй-оффын гадна үлдсэн. Шинэ дасгалжуулагчийн эхний улирал Атланта Хаукс баг 29 хожил, 53 хожил авсан. Ерөнхийдөө өнгөрсөн улирал 2018 оны драфтын эхний тойргийн 5-р сонголт болох рүүки залуу Т.Янг болон Ж.Коллинс нарын нуруун дээр өнгөрсөн. Залуу холбон тоглогч Т.Янг эхний улиралдаа 81 тоглолтонд оролцож 19.1 оноо дундажласан бөгөөд К.Лаури, К.Пол, Д.Рөүз нарын шилдгүүдийн энд хүрэхүйц тоглолтыг үзүүлсэн. Магадгүй тэр С.Карри, Р.Уэстбрүүк, Д.Лиллард, К.Ирвинг нарын шилдгүүдийн хэмжээнд хүрэхэд нэг их хугацаа шаардахгүй болов уу? Хүчний довтлогч Ж.Коллинс мөн НБА дэх хоёрдахь улиралдаа гялалзаж 19.5 оноо дундажласан. Ямартаа рүүки гэрээтэй 2 залуу тоглогчид Атланта Хаукс багийн өнгөрсөн улирлын гол нүүр царай болсон.

  • Багт ирсэн тоглогчид: Ч.Пэрсонс, Д.Жонес, Э.Турнер, А.Краббе (солилцоо), Ж.Паркер, Р.Спэлдинг, Б.Гүүдвин (худалдаа),
  • Багаас явсан тоглогчид: Д.Дэдмон, Ж.Андерсон (чөлөөт агент), Ж.Адамс, Д.Дэвис, О.Спэлман, К.Бейзмор, Т.Принсе

Одоогоор хийгдээд байгаа солилцоонуудаас багийг орхисон тоглогчид бол цэвэрлэгээ байсан гэвэл буруудахгүй болов уу? Эдгээр тоглогчид карьертаа 20 байтугай 15 оноо ч дундажлаж чадаагүй тоглогчид юм. Харин солилцоогоор ахмад довтлогч Ч.Пэрсонсыг 25 сая ам.доллараар багтаа макс гэрээ хийсэн нь үнэхээр ойлгомжгүй асуулт юм. SF буюу жижиг довтлогчийн байрлал дээр Ч.Пэрсонсоос гадна энэ оны драфтын рүүки залуу Д.Хантер, Э.Турнер гэсэн сонголтууд байгаа. Э.Турнер бол үзүүлэлт нь уруудаж буй тоглогч боловч бас л багт өндөр цалингийн гэрээ хийгээд байна. Бас л зөв солилцоо байсан гэдэгт эргэлзээтэй. Яг одоогоор Атланта Хаукс багт 10 саяас дээш цалинг ирэх улиралд Ч.Пэрсонс, Е.Турнер болон А.Краббе гэсэн энэ зун ирсэн тоглогчид авна. Ерөнхийдөө шинээр ирсэн тоглогчид хамгийн өндөр цалинг авна. Харин багийн ирээдүй гэгдэж буй Т.Янг, Д.Хантер болон Ж.Коллинс нар 10 сая хүрэхгүй гэрээтэйн дээр рүүки гэрээтэй тоглогчид. Л.Дончичийг солилцоогоор явуулж том шийдвэр гаргасан Атланта Хаукс багийн удирдлагууд багийн ирээдүйг Т.Янг гэж харж байна. Ирэх улирал түүний үзүүлэлт дээшилбэл магадгүй өөр багууд худалдан авч болох ч түүний гэрээ 2022-2023 оны улиралд дуусна.Гэхдээ түүнийг бүтэн улирлын турш бүтэн цагаар тоглуулна гэдэг хүнд. Иймд түүний сэлгээний сайн тоглогч яг одоо хэрэгтэй байгаа бөгөөд яг одоо байгаа бүрэлдэхүүнээс К.Хюртер сэлгээнээс тоглож магадгүй. Винс Картерын сүүлийн улирал хэрхэн өнгөрөх бол? Ахмад довтлогчтой Атланта Хаукс баг дахин нэг жилийн гэрээ байгуулаад байгаа. Дасгалжуулагч нь шинэхэн, багийн гол тоглогчид нь бас шинэхэн. Ийм Атланта Хаукс баг чухам плэй-оффт багтах эсэх нь эргэлзээтэй. Үгүй ядаж дивизионы багуудтайгаа сайн тоглох хэрэгтэй. Гэвч энэ улирлын Миами Хит Дорнод бүсийн гол фаворит баг болоод байгаа. Ж.Уолл болон Б.Биллтэй Вашингтон Визардс баг тийм ч амархан өрсөлдөгч байхгүй нь дамжиггүй юм. Харин эхний ээлжинд дивизиондоо Орландо, Шарлотт багуудтай сайн тоглох ёстой. Гэхдээ л Атланта Хаукс багийн боломж тун бага харагдаж байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж