Дрифт сонирхогчдын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Дрифт сонирхогчдын тэмцээн болно

Монголын дрифтийн холбооны сонирхогчдын түвшний “Starter’s Drift Series” тэмцээний хоёрдугаар үе наймдугаар сарын 22-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнгийн “Go Karting”-ийн зам дээр болно.


Энэ удаагийн тэмцээн нь дрифтийн тэмцээнд оролцсон тамирчид цуглуулсан онооны жагсаалтаараа Мэргэжлийн түвшин буюу “Mongolian Drift Series Championship” буюу мэргэжлийн тэмцээний энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахын төлөө өрсөлдөх ажээ.

Монголын Дрифтийн Холбооноос үе шаттай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг тэмцээн нь энэ бөгөөд цаашид дрифтийн спортоор хичээллэдэг сонирхдог тамирчид нь Мэргэжлийн /MDS/, Сонирхогчдийн /SDS/ гэсэн түвшингүүдэд хуваагдан тэмцээн уралдаандаа оролцох бөгөөд 2015 оны 9  сарын 26-ны өдөр Хүй 7 худагт  Монголын Дрифтийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцон аваргаа шалгаруулж шилдэг 16 тамирчид 9 сарын 27-ны өдөр ОХУ-аас хүрэлцэн ирэх ОХУ-ын “ДВИШН” тэмцээний шилдэг 16 тамирчидтай өрсөлдсөн томоохон арга хэмжээ олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах гэнэ.

Дрифтийн спорт сонирхогч, автомашины хорхойтон та бүхэнийг 8 сарын 22-ны өдөр ҮСАХүрээлэнд хүрэлцэн ирж дрифтийн тамирчдын ур чавдар, уран үзүүлбэрүүдийг таалан соёрхохыг урьж  байна.  Үзэгчдийн билет 10,000₮ үнэтэй ба тэмцээний өдөр Парк дээр ирж худалдан авах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч : Монголын Дрифтийн Холбоо

Дэмжигч байгууллага: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн

Мэдээллийн ивээн тэтгэгч: www.News.mn, www.Gogo.mn, www.Xopom.com, www.Caak.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж