“Мазала” үндэсний дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

“Мазала” үндэсний дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лигийн 2019 оны улирал сүүлийн шатандаа орлоо. Лигийн тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн бөгөөд өнөөдөр /2019.10.01/ плэй-оффын тоглолтууд эхлэж байна. “Мазала” үндэсний дээд лигийн плэй-оффын тоглолт нь хүснэгтийн эхний таван баг хоорондоо тус бүр нэг тоглолт хийснээр энэ улирлын лигийн аварга баг тодорно. Мөн хүснэгтийн доод таван баг хоорондоо тус бүр нэг тоглож, ирэх улиралд дээд лигтээ үлдэх болон доош унах багуудын нэрс тодрох учиртай.

Улирлын тойргийн тоглолтыг “Эрчим” клуб 41 оноотой тэргүүлж, “Улаанбаатар Сити” клуб 39 оноотой удаалж байгаа. Плэй-оффын тоглолтод “Эрчим” клуб хоёроос гурван хожил авахад “Мазала” үндэсний дээд лигийн 2019 оны аварга багаар шалгарах боломжтой болно. Дээд лигийн плэй-оффын тоглолт өнөөдөр Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд 16.00 цагаас “Хангарьд” болон “Атлетик220” клубуудын тоглолтоор эхлэх бол аравдугаар сарын 27-д плэй-оффын сүүлийн тойргийн тоглолт болсноор 2019 оны “Мазала” үндэсний дээд лиг өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж