&#34Хоромхон&#34 клуб улирлын 5 дахь ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

&#34Хоромхон&#34 клуб улирлын 5 дахь ялалтаа байгууллаа

Өнөөдөр МХБХ-ны 2015 оны "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн 3 дахь долоо хоногийн 4 дэх тоглолт явагдаж дууслаа.

Тус тоглолтод лигийн 6 дугаар байранд бичигдэж байсан "Хоромхон" клуб талбайн эзэн багаар, харин  "Улаанбаатарын мазаалайнууд" клубын эсрэг тоглосон байна.

Тоглолтын эхний үеийн турш 2 баг ээлж дараалсан довтолгоогоор нэгэндээ хариу барьж байсанаар дуусгасан. Харин тоглолтын 2 дугаар үеэс "Улаанбаатарын мазаалайнууд"-ын тоглолт сууж эхэлсэн бөгөөд эсрэгээрэй "Хоромхон" клубын тоглолт бүх талаараа илүү болж байсан. Ингээд тоглолтын 76 дахь минутанд улсын шигшээ баг болон "Хоромхон" клубын довтлогч Н.Наранболд 11 метрийн торгуулийн цохилтоор гоолдож, 1:0-ын харьцаатай тэргүүллийг багтаа авчирсан байна.

Энэ гоолоос удалгүй 3 минутын дараа буюу 79 дэх минутанд эхний гоолын эзэн Н.Наранболд дахин гоолдож, тоог 2:0 болгожээ. "Улаанбаатарын мазаалайнууд"-д тоог ойртуулах ямар ч боломж байсангүй. Улмаар тоглолтын 84 дэх минутанд Хоромхон клубын нөгөө довтлогч Б.Улсболд гоолдож, 3:0 ээр тоглолтыг дуусгалаа. Ингэснээр "Хоромхон" клуб, "Улаанбаатарын мазаалайнууд"-ыг 3:0 ээр хожиж, 3 оноогоо авсан юм.

"Хүрхрээ" үндэсний дээд лигт өнөөөдөр хожил авсан "Хоромхон" клуб хүснэгтэд 17 оноотой болж, 5 дугаар байр руу дэвшин орсон бол хожигдол амссан "Улаанбаатарын мазаалайнууд" 5 оноотой 8 дугаар байрт бичигдсэн хэвээр байна.

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж