Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг юм. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан  Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 202.9.42.180

Сонгууль эхэлжээ

Avatar

зочин 2019-10-01 202.126.88.133

нийт тэтгэврээ 20 оны эхнээс нэмнэ гэж бүх хөгшчүүдийг хуурчихаад одоо болохоор хагасыг нь нэмнэ гээд л цаг минут тутам гарсан шийдвэр болгон нь ард түмнээ хуурсан МАН дахиж гарах санаатай бол больж үз бүх тэтгэврийг нийтэд нь 50 000 аас доошгүй хэмжээгээр нэм Өөрспөө болохоор хэдэн их наядаар л идэцгээдэг биздээ

Avatar

Зочин 2019-10-01 202.21.108.245

Zuv. Uildveruudiig dampuuruulj ajilchdiig ni hucheer tetgevert gargasan nertei

Avatar

зочин 2019-10-01 59.153.115.110

Тэтгэврийн зохицуулалтыг бүрмөсөн шинэчилж байж ийм асуудлыг ярих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-01 202.9.42.40

Санаа нь зөв гэхдээ би улсад тасралтгүй 46 жил татвар төлөөд ажиллаж бна тэтгэвэр бага учраас ажил хийдэг ийм хүмүүс олон байгаа байхаа гэртээ сууж бгаа хүний мөнгө нэмээд байгаа нь шударга биш бна

Avatar

Зочин 2019-10-01 66.181.181.144

ЭНЭ АВГАЙ ЧИНЬ 10 ТЭРБУМЫН АСУУДАЛТАЙ АВГАЙ МӨН ҮҮ

Avatar

Зочин 2019-10-01 112.72.8.90

Төсөл өргөн барихыг ганц нэгэн гишүүн далд зорилгоор өргөн барихыг зогсоох эрхтэй. Нийгмийн халамжийн бодлогыг Засаг өөрөө хариуцан өргөн барьж байх ёстой. Тэтгэвэр нэмэхийг буруутгах зорилго агуулсангүй. Учир нь ганц гишүүн өргөн бариад түүний хармаанаас энэ мөнгө гарч тэтгэврийг нэмдэггүйд агуулга нь оршино.

Avatar

Зочин 2019-10-01 27.123.213.194

Санал нэг байна харин Гарамжав арьсаа хамгаалах аргаа олсонгүй

Avatar

bulgan 2019-10-01 64.119.24.117

fsda kulgaich avgai huuli sanaachlaad ch geh shig

Avatar

Өвөө 2019-10-01 203.91.115.48

Эхний ээлжинд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоо Дараа нь бусад зүйлээ ярьж хэлэлцээ

Avatar

зочин 2019-10-01 185.183.107.26

Социалист нийгэмп үнэнчээр ажиллаж байсан одоо цөөхөн үлдсэн хэдэн хөгшчүүлийн тэтгэвэр л хамгийн байга байгааштээ. Сүүлийн үеийхэн янз бүрийн аргаар нэмүүлээд өндөр тэтгэвэр авч байна. Зөв санаачлага байнаа

Avatar

Зочин 2019-10-01 202.21.110.38

Хувийн бодол
Одоогийн тэтгэвэрийн тогтолцоо, тэтгэвэрийн хуулийг өөрчлөх шаардлагтай.
Төр, Хувийн хэвшилд ажиллагчид ирээдүйд насан өндөр болход нийгмийн даатгалд өөрсдийн төлсөн мөнгөө баталгаатайгаар өсгүүлэн авч хэрэглэх ‘’Хуримтлалын банк ’’байгуулж 60 нас хүрсэн үедээ авч хэрэглэх, өвлүүлэх эрхтэй болох хууль хэрэгтэй.
Бид улсаар тэтгүүлэх биш, өөрсдийн ажил хийж олсон цалингийнхаа (10-20%) тодорхой хувийг банкаараа өсгүүлэн өөрсдийнхөө ирээдүйн амьжиргааг хангах нь зөв юмуу гэж боддог.
Т

Avatar

нэт 2019-10-01 27.123.215.222

хуулийн цоорхойг ашиглаж сүүлийн 5 жилдээ нэмж татвар төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгож байгаа нь нэг л шудрага бус санагдаад байх юм. одоо хүмүүс төрд ажилладаг мөртлөө хувийн хэвшилд ажилдаг газраар нэмж татвар төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгож байна. Энэ нь зөв үү буруу юм уу

Avatar

Батаа 2019-10-01 202.179.26.21

Энэ бол туйлийн буруу. Залуучууд хүүхдүүдээсээ хулгай хийж байна гэсэн үг. Тогтолцоо хэвээрээ үргэлжилбэл татварын систем хэдхэн жилийн дараа дампуурна.

Avatar

Иргэн 2019-10-01 103.57.93.216

33 жил ажилласан хүн 500 гаран төгрөг авч байхад….ямар ч ажил хийж байгааүй хүн 5 жил хамгийн дээд хэмжээгээр төлөөд 1 сая гаран төгрөгний тэтгэвэр авч байх юм. Ийм л зүйлийг болиулах хэрэгтэй ш дээ. Ажил хийж бсан нь шийтгүүлээд бгаа юм уу хаашаа юм…

Avatar

иргэн 2019-10-01 66.181.176.134

Тэтгэвэрийг зүгээр ахиулна гэж болохгүй шүүдээ. Гүйцэтгэж байсан албан тушаал ажил хөдөлмөрт нь тохируулж нэмэх хэрэгтэй байна. Нийт тэтгэвэрийнхний байдлыг харгалзан, хувь тэнцүүлэлтийг тооцож шинээр тогтоомоор юм. Улс хууччуулыг луйвардаад, өнөөгийнхэн өндөр тэтгэвэртэй болсон үүний заагийг арилгамаар байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж