Путиныг доромжилбол 500 ам.доллароор торгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Путиныг доромжилбол 500 ам.доллароор торгуулна

Путиныг доромжилбол 500 ам.доллароор торгуулна

ОХУ-д цахим ертөнцөд Засгийн газраа гутаан доромжилбол шийтгэх хууль зургаан сарын өмнө батлагдсан билээ. Тэгвэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүхээр шийтгэгдсэн хэргийн олонхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг доромжилсон сэтгэгдэл эзэлжээ. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан тохиолдолд дунджаар 30 мянган рубль буюу ойролцоогоор 500 ам.доллароор торгож байна. Оросын хүний эрхийн Агора байгууллагын хуульчдын мэдээлснээр, шинэ хуулийн дагуу 45 хэргийг шүүхэд хэлэлцсэний 26 нь Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүндэд халдсан тухай байсан бол 18 хэрэгт торгууль ноогдуулжээ.

Тухайлбал, Калевала хотын оршин суугч Роман Ватанен нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путиныг “хулгайч”, түүний тэрбумтан найзуудыг “шимэгч”, “чөтгөрүүд” гэж хэлснийхээ төлөө 30 мянган рублиэр торгуулжээ. Түүнчлэн Нижняя Вишера тосгоны иргэн Юрий Картизев нь Оросын олон нийтийн “Вконтакте” сүлжээнд Ерөнхийлөгч Владимир Путины талаар пост бичихдээ сексийн бүдүүлэг үг хэллэг ашигласнаас болж, 30 мянган рублиэр торгуулжээ. Түүнчлэн Уралын Курган хотын Евгений Зуков гэгч Украины хөлбөмбөгийн фанатуудын дуулдаг Путиныг эсэргүүцсэн дууны үгийг нийтэлснийхээ төлөө 40 мянган рублиэр торгуулав. Сүүлд өнгөрсөн долоо хоногт Орёлын оршин суугч Алескей Бячков нь Ерөнхийлөгч Владимир Путиныг “бэлгэвч” гэж хэлснийхээ төлөө мөн л торгуулсан аж.

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн тус хуульд хот, мужийн дарга, төрийн өмчийн компанийн менежерүүдийн ч нэр хүндийг хамгаалахаар тусгажээ.

Эх сурвалж: Bloomberg Opinion

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж