Цахим сүлжээнд “Зөвийг түгээе” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Цахим сүлжээнд “Зөвийг түгээе” аян эхэллээ

Цахим сүлжээнд “Зөвийг түгээе” аян эхэллээ

Дэлхий нийтээр нийгмийн сүлжээний хэрэглэгчид тасралтгүй нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгааг судалгаанаас харж болох юм. Монгол Улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрсэн нь сүүлийн гурван жилд дунджаар 17.5 хувиар өссөн үзүүүлэлт ажээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд, залуус байгаа аж. Тэдний 92 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхэд залуучуудын интернэт хэрэглээ өндөр байгаагийн цаана зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байгаа нь нууц биш юм. Гэхдээ энэ асуудал дан ганц Монгол улс төдийгүй олон улсад хурцаар тавигдаж байна. Иймээс “Зөвийг түгээе “аяныг хүүхэд, залууст түгээхийг холбогдох байгууллагаас уриалж байна.

Дээрх аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын хүүхдийн сан, Faro foundation Mongolia ТББ хамтран зохион байгуулж буй. Аяны гол зорилго нь хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс хүүхэд залуусыг сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил хэрэгжүүлсэн UNFRIEND аяны үргэлжлэл аж. Мөн хүүхэд болон багш нарт зориулсан тоон бичиг үсэгтэн гэх цуврал цахим хичээлийг Монгол хэл дээр орчуулж хүргэх юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж