“Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ | News.MN

“Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

“Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ

“Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Зөв хэвшил хандлага-II” аян эхэллээ.

Энэхүү аян нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах юм.

“Зөв хэвшил хандлага -II” аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага бүр сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр өөрсдийн онцлогт тохирсон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж, удирдлагын сэтгэл зүй, арга барилыг сайжруулах, алба хаагчид бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёсолж хүндэтгэх, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны дүрэмт хувцасны цэвэр, үзэмжтэй хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулах юм.

Аяны тайлан, үр дүнг 2020 оны 01 дүгээр сард дүгнэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 122.201.31.124

Tsagdaa hun huniig es zuigeer n dugneh chadvartai baih estoi ooroor helbel hel yaria yavj baigaa baidal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж