Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо | News.MN

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман сарын дотор барьж, хугацаанаас нь хоёр жилийн өмнө стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад хүлээлгэн өгч буй Ж.Батсайхан захиралтай “БАТС-Өргөө” барилга угсралтын компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд энэ сайхан эрдмийн өргөө үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг аравдугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 21 дүгээр сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ ажил, сурлагын өндөр амжилт хүсээд хичээлийн шинэ байртай болж байгаад баяр хүргэе” хэмээлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимуудтайгаар ашиглалтад орж байгаа аж. Энэ хичээлийн жилд 2800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эцэг эх 2019-10-01 59.153.85.127

Сургуулийн барилга, орчин нөхцөл шинэчлэгдэж байгаа нь Монгол улсын Засгийн газар иргэдийн төлсөн татварыг зөв зүйлд, Монгол хүний төлөө зарцуулж байгаагийн маш сайн жишээ болж байгаад баяртай байна, баярлалаа.
Одоо энэ сургуульд сурч байгаа хүүхэд бүрээс 50.000 (тавин мянган) төгрөг авч, сургуулийн анги танхим, сургуулийн коридор зэргээ тохижуулна гээд хурааж авч эхэлсэн.
Уул нь сургууль бүр Сургууль хөгжлийг дэмжих сан гэсэн банкны данстай байж, тэр дансандаа ийм хандиваа авч, буцаагаад тайлаг

Avatar

Зочин 2019-10-01 202.131.244.210

ЖДҮ-чдийн зургийг биш, сургуулийн зургийг тавихгүй

Avatar

Зочин 2019-10-01 66.181.184.107

Ж.Энхбаяр хулгайч ЖДҮ энд үхснээ хийж яваа юм бол. Баянзүрчүүдийг доромжилдог 26-р хороог ЕБСургуульгүй болгосон чөтгөр дөө.

Avatar

Stupid 2019-10-01 103.111.68.3

Сургуулийн зураг байна уу? Харчих юмсан.

Avatar

ман 2019-10-01 79.98.213.82

дарга нарыг биш баригдсан сургуулийг нь харуулдаг байгаа даа

Avatar

Зочин 2019-10-01 202.180.218.37

хэхэхэ… тууз хайчилсан хүмүүс нь маш чухал шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж