Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан эмийн санг шалгаж байна. Тус хорооны 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд иргэний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.
Иймд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж, холбогдох заалтын дагуу дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ