Ахмадын эрүүл насжилт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, спортын амжилтыг залуу үед сурталчлан таниулах зорилгоор “Говийн бүсийн аймгуудын ахмад тамирчдын спортын бага наадам”-ыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 72 тамирчин шатар, даам, волейбол, хөнгөн атлетик, теннис гэсэн спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөсөнөөс багийн нийт дүнгээр Говьсүмбэр аймаг энэ жилийн наадмын цомын эзэн боллоо.
Түүнчлэн хоёрдугаар байрыг Дорноговь, гуравт Өмнөговь удаах байрыг Дундговь аймаг тус тус эзэллээ.
Эх сурвалж: zasag.mn