Өмнөд Солонгосын Засгийн газраас өнөөдөр /2019.10.01/ зэвсэгт хүчний өдрөөрөө “F-35” сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүллээ. АНУ-аас худалдаж авсан байлдааны онгоцыг Өмнөд Солонгост анх удаа олонд харуулсан нь энэ болов. Тэгү хот дахь агаарын баазад энэ оны эхээр найман ширхэг “Martin F-35A” байлдааны онгоцыг АНУ-аас авчирсан юм. Улмаар 2021 он гэхэд Сөүл нь АНУ-аас нийтдээ 40 ширхэг байлдааны онгоц авахаар төлөвлөжээ.
Энэ нь Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгостой харилцах гадаад бодлогоо зөөлрүүлснээр батлан хамгаалахын хүчийг сулруулж байна гэх хардлагыг дарах оролдлого гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Хойд Солонгосын талаас Сөүлийн шинэ зэвсэглэлийг заналхийлэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ