"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан мисс бол А.Баярцэцэг. Тэрбээр загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Мисс бүсгүй монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэдэх биз. Мисс бүсгүй маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ажээ. Тэрбээр багынхаа мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д анхны Монгол оюутан болж, суралцахаар болжээ.
Дэлгэцийн жүжигчний мэргэжлээр сурах гэж буй А.Баярцэцэг хамгийн сүүлд “Ээж хадны домог” уран сайхны зураг авалтад оролцсон байна. Мөн түүний гол дүрд тоглосон "Хөх тавилан" уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгараад байгаа билээ.
Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.
А.СҮРЭН
МОНГОЛ 2019-10-01 202.55.188.45
МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖЭЭР ХАЦАР ГОО ГЭДЭГ НЬ ИЙМ ШҮҮ.ИЙМ ГОЁ ХАЦАР ШАНАА ТҮҮШИНТЭЙ ОХИД ХОВОР БОЛЖ ДЭЭ.ЧИНГЭС ХААНЫ ҮЕЭС НААШ ГОО САЙХАНЫ ҮНЭЛЭМЖ НЬ ИЙМ БАЙСАН.ЭНЭ ХҮҮХЭН ХАРИН АРАЙ Л ЭЦЭНХИЙ ЮМ ДАА.
энэ яавч мисс царай биш 2019-10-01 66.181.184.179
энэ яавч мисс царай биш
Зочин 2019-10-01 202.126.89.162
Уучлаарай ёстой жүжиглэх авьяасгүй юм билээ шүү.тэр Отгонжаргалын клипэнд тоглосныг нь хараад үнэндээ голсоон.
1 2019-10-01 66.181.161.38
Yambii a l ovoo une hureh bh daa
Зочин 2019-10-01 43.228.131.45
Английн засгийн газрын Чевнингийн тэтгэлэгт тэнцжээ. Олон олон хүний булган сүүл болох болтугай.
yank 2019-10-01 202.9.42.211
bas neg uvgun sponsor olj de xuurxii
Зочин 2019-10-01 202.5.194.28
Английн засгийн газрын Чевнингийн тэтгэлэгт тэнцжээ. Олон олон хүний булган сүүл болох болтугай.