АН-ын бүлэг тэднийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг тэднийг дэмжсэнгүй

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сайдад нэр дэвшигчдээ тодруулахаар ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бололтой.

Ерөнхий сайдын зүгээс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, Н.Батбаярыг Сангийн, Г.Баярсайханыг Байгаль, орчин  аялал жуучлалын сайдаар томилохоор эцсийн хувилбараа бүлэгтээ оруулж ирсэн ч бүлгийнхээ дэмжлэгийг авч чадаагүй гэсэн мэдээлэл байна. 

Бүлгийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөж,  энэ удаад мэргэжлийн, нэр цэвэр, элдэв дуулиан шуугианд холбогдож, намын нэр сэвтүүлээд байдаггүй, зангарагтай, ядаж л  хэлсэн үгийг нь намын бүлэг, сөрөг хүчнийхэн сонсч чадах хүмүүсээ сонгох хэрэгтэй гэсэн санал гарсан гэх.

Бүлгийн хуралдаанаас намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарыг  дахин ярилцаад, сайдуудынхаа нэрсийг оруулж ирэхийг даалгасан сурагтай.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж