БНХАУ-ын иргэд орон сууцанд алт угаасан байж болзошгүй нөхцөл илэрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд өчигдөр/2019.09.30/ химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу шалгахад тухайн байранд түр оршин суугаа хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Дээрх асуудлаар БНХАУ-ын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байна. Хэргийн газар буюу тус байранд цагдаа, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар тагнуулын байгууллагаас оролцсон аж.
Э.АРИУН