Мастерууд бүдэрч, залуу тамирчид тэргүүлсэн шатрын УАШТ өндөрлөлөө | News.MN

Мастерууд бүдэрч, залуу тамирчид тэргүүлсэн шатрын УАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Мастерууд бүдэрч, залуу тамирчид тэргүүлсэн шатрын УАШТ өндөрлөлөө

Мастерууд бүдэрч, залуу тамирчид тэргүүлсэн шатрын УАШТ өндөрлөлөө

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 дэх, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн УАШТ болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатарын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний аваргаар шинэ залуу мастерууд түрүүлсэн нь онцлог байлаа. Учир нь их мастерууд эрэгтэй, эмэгтэй төрөлдөө бүдэрч, анх удаагаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон залуу тамирчид түрүүлэв.

Эмэгтэй медалийн эзэд:

  • 1-р байр: Болдбаатар Алтантуяа (дэлхийн шатрын холбооны мастер, “Дагшаахүү” клуб)
  • 2-р байр: Батхуяг Мөнгөнтуул (МУГТ, Их мастер “Алдар” спорт хороо)
  • 3-р байр: Алтан-Өлзий Энхтуул (их мастер, “Элит Брайн” клуб, ДЦ-ийн 805-р анги)
  • 4-р байр: Энхсайхан Хулан (дэлхийн шатрын холбооны мастер, МУБИС, ХЦ-ын 0131-р анги)
  • 5-р байр: Наранбаатар Наран-Эрдэнэ (дэлхийн шатрын холбооны дэд мастер)

Эрэгтэй медалийн эзэд:

  • 1-р байр: Үүрцайх Арьбилэг (спортын мастер, “Хан-Алтай” клуб)
  • 2-р байр: Сугар Ган-Эрдэнэ (спортын мастер, Оюунлаг сургууль)
  • 3-р байр: Баярсайхан Гүндаваа (их мастер, “Гэгээн арвай” клуб)
  • 4-р байр: Цэгмид Батчулуун (МУГТ, их мастер Алдар спорт хороо, “Чингис” клуб)
  • 5-р байр: Сумъяа Билгүүн (Сүлд спорт хороо, “Чингис” клуб)

 

Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж