Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлсэн “Шударга ёс, хөгжлийн нам”-аас өнгөрсөн онд бараг сая шахам гишүүн гарчээ. Шалтгаан нь эдийн засгийн хямрал, Сирид явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой маргаан гэж "Независимая газета " сонинд бичжээ. Нийтлэлд бичсэнээр Эрдоганы намыг орхисон хүмүүсийн олонх нь ерөнхий сайд асан Ахмед Давутоглу болон ерөнхий сайдын орлогч асан Али Бабакан нартай нэгджээ. Тэд нэгдэн улс төрийн шинэ хүчин байгуулж буйгаа зарласан юм. Ахмед Давутоглу нь өмнө нь нөлөөтэй улстөрч байсан бөгөөд консерват үзэлтнүүд, шашны хүрээнийхнээс нэлээд дэмжлэгтэй гэдгийг Туркийн улс төрийн шинжээч Кэрим Хас мэдэгджээ. Харин Али Бабакан нь эдийн засгийн хөгжлийн асуудлыг гардан гүйцэтгэдэг байв. Гэвч тэд хамтдаа илүү том аюулыг бий болгож магадгүй гэж ажиглагчид үзжээ. Магадгүй төрийн эргэлт хийх оролдлого гарч болзошгүй аж.
Энэ нөхцөлд Эрдоган эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд гадаад бодлогоос илүү Туркийн ард иргэдийн үндсэрхэг, шашны үзлийг сэргээн хамгаалах хэрэгтэй гэдгийг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ