Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 4 дэх өдрийн тойм | News.MN

Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 4 дэх өдрийн тойм

Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 4 дэх өдрийн тойм

Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 4 дэх өдрийн тойм

Спортын “хатан хаан” хөнгөн атлетикийн 2019 оны ДАШТ Персийн буланд орших Катар улсын нийслэл Доха хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр /2019.09.30/ спортын зургаан төрөлд медалийн эзэд тодорлоо.

Эмэгтэй 3000 метрийн саадтай гүйлт: Дэлхийн аваргад олимпийн аварга Р.Жебет болон Х.Жеркемой нар ирээгүй нь тус уралдааны аваргын төлөөх өрсөлдөөн АНУ-ын тамирчдын дунд өрнөж магадгүй гэсэн таамгийг бий болгож байсан. Гэвч 28 настай Кени гүйгч, Риогийн олимпийн дөрөвдүгээр байрын шагналт Беатрис Чепкоеч 8 мин 57.84 сек-н амжилтаар түрүүлж, олимпийн хүрэл, 2017 оны дэлхийн аварга Э.Кобурн, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт К.Фрерикс нарын шилдгүүдийг ардаа орхин, дэлхийд анх удаагаа түрүүлэв. Тэгвэл Германы Г.Краузе 2015 оны Бээжингийн дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлж, Дохагаас хүрэл медалийг энгэртээ зүүлээ.

Медалийн эзэд:

  • Алт: Б.Чепкоеч (Кени) – 8 мин 57.84 сек
  • Мөнгө: Э.Кобурн (АНУ) – 9 мин 02.35 сек
  • Хүрэл: Г.Краузе (Герман) – 9 мин 03.30 сек

Эмэгтэй өндрийн харайлт: 2017 оны дэлхийн аваргад ANA-н туган дор оролцож байсан Оросын тамирчид энэ удаа мөн эх орныхоо туган дор оролцож чадсангүй. Гэсэн хэдий ч Орос тамирчид хоёр дахь алтан медалиа өндрийн харайлтын төрөлд хүртээд байна. Өндрийн харайлтын төрөлд дэлхийн аваргаас хоёр алтан медаль хүртээд байсан Мария Ласицкенег Дохад зогсоох тамирчин бас л гарсангүй. Орос бүсгүй М.Ласицкене найман удаагийн захиалгуудаа амжилттай гүйцэтгэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2.04 метрийн өндөр дээгүүр харайснаар дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртсэн. Мөнгөн медалийг хүртсэн Украины Я.Магучих мөн адил 2.04 метрийн өндөр дээгүүр амжилттай харайсан ч тус захиалгаа гурван оролдлого хийн амжилттай болгосон бол М.Ласицкене ердөө эхний захиалгаараа 2.04 метрийн дээгүүр амжилттай харайснаар алтан медалийн эзэн болсон.

Медалийн эзэд:

  • Алт: М.Ласицкене (ANA, Орос) – 04 метр эхний оролдлого
  • Мөнгө: Я.Манучих (Украйн) – 2.04 метр гурав дахь оролдлого
  • Хүрэл: В.Куннингем (АНУ) – 2.00 метр

Эмэгтэй 800 метрийн гүйлт: энэ төрөлд ерөнхийдөө шилдгүүд оролцсонгүй. Олимп, дэлхийн хошой аварга Өмнөд Африкийн К.Семене, олимпийн хүрэл медальт Кенийн М.Вамбуи, олимп, дэлхийн мөнгөтэй Бурунди улсын Ф.Нийонсаба, нар Дохад ирээгүй. Иймд тэргүүн байр хүртэх магадлалтай тамирчин нь АНУ-ын А.Уилсон байсан ч Уганда улсаас эмэгтэй 800 метрийн зайд дэлхийн аваргын анхны алтан медалийн эзэн тодорлоо. Дэлхийн шинэхэн аварга Х.Накаай уралдааны төгсгөлийг тун сайн хийж чадснаар дэлхийн аваргын медальтан болсон юм.

Медалийн эзэд:

  • Алт: Х.Накаай (Кени) – 1 мин 58.04 сек
  • Мөнгө: Р.Рожерс (АНУ) – 1 мин 58.18 сек
  • Хүрэл: А.Уилсон (АНУ) – 1 мин 58.84 сек

Эрэгтэй 5000 метрийн гүйлт: 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5000 метрийн зайд алдарт Мо Фарагаас аваргын титмийг нь булаан аваад байсан Этиоп гүйгч Муктар Эдрис энэ жил дахин дэлхийд тэргүүлснээр энэ зайдаа дэлхийн аваргын хошой алтан медалийн эзэн боллоо. Урьдчилсан шатанд ердөө 11-р байранд шалгараад байсан М.Эдрис шигшээ уралдаанд 12 минут 58.85 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Хэдийгээр М.Эдрис дэлхийн аваргын хошой алтан медалиа хүртсэн ч мөнгөн медалийг хүртсэн 19 настай Этиоп гүйгч С.Барега ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн тойрог хүртэл Норвеги залуу, 2018 оны Европын аварга Я.Ингебригтсен тэргүүлж байсан ч Этиоп гүйгчид маш сайн төгсгөлийг хийснээр медалийн эзэд болжээ.

Медалийн эзэд:

  • Алт: М.Эдрис (Этиоп) – 12 мин 58.85 сек
  • Мөнгө: С.Барега (Этиоп) – 12 мин 58.90 сек
  • Хүрэл: М.Ахмед (Канад) – 13 мин 01.11 сек

Эрэгтэй 400 метрийн халхалттай гүйлт: Норвеги залуу Карстен Вархольм дэлхийн аваргаас төрөлдөө хоёр дахь алтан медалиа хүртлээ. Ингэснээр дэлхийн аваргаас 400 метрийн халхалттай төрөлд 2 алтан медаль хүртсэн АНУ-ын К.Клемент, Э.Мосес болон БНДоминикан улсын Ф.Санчес нарын амжилтыг давтлаа.

Медалийн эзэд:

  • Алт: К.Вархольм (Норвеги) – 47.42 сек
  • Мөнгө: Р.Бенжамин (АНУ) – 47.66 сек
  • Хүрэл: А.Самба (Катар) – 48.03 сек

Эрэгтэй зээрэнцэг шидэлт: диск буюу зээрэнцэг шидэлтийн төрөлд Европ тамирчдын ноёрхол үргэлжиллээ. Шигшээ тэмцээний 12 тамирчдаас Европ тивээс 7 төлөөлөл үлдсэн нь зээрэнцэг шидэлтийн гол фаворит тамирчид нь Европ тамирчид байдаг гэдгийг батлан харуулсан. Гэхдээ энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2017 оны дэлхийн аваргын мөнгө, Европын аваргын мөнгөн медальт Д.Столь 67.59 метрийн амжилтаар түрүүлж Швед улсаас тус төрөлд түрүүлсэн анхны дэлхийн аварга боллоо. Шинэхэн дэлхийн аварга Д.Столь хоёр жилийн өмнө Лондонгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж Швед улсаас зээрэнцэг шидэлтийн төрөлд анхны медалийг авчирч байсан бол энэ удаа анхны алтан медальтан болж байна.

Медалийн эзэд:

  • Алт: Д.Столь (Швед) – 67.59 метр
  • Д.Дакрес (Ямайка) – 66.94 метр
  • Л.Вайссхайдингер (Австри) – 66.82 метр

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж