Элон Маск Сар, Ангараг руу аялуулах сансрын хөлгөө удахгүй туршина

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Элон Маск Сар, Ангараг руу аялуулах сансрын хөлгөө удахгүй туршина

Элон Маск Сар, Ангараг руу аялуулах сансрын хөлгөө удахгүй туршина

Элон Маск хүмүүсийг сар, Ангараг гариг руу аялуулахаар бүтээсэн "Starship" сансрын хөлгийн тойрог замын туршилтын нислэгийг хоёр сар хүрэхгүй хугацаанд хийхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

АНУ-ын “Space X” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан тэрбээр энэ тухайгаа Техасын Бока Чика тосгонд Сар болон Ангараг гариг руу хүмүүсийг аялуулах сансрын хөлгөө танилцуулах үеэр хэлсэн байна.

Mаск анх 2016 онд пуужингийн төлөвлөгөөгөө танилцуулж, улмаар шинэчлээд, 2017 онд “Big Falcon Rocket” (BFR) гэж нэрлэсэн бол өнгөрсөн жил хөлгийн загвараа дахин боловсруулж, нэрийг нь "Starship" болгон өөрчилсөн билээ. 118 метр өндөр тус пуужин 100 орчим хүнийг Сар эсвэл Ангараг гариг руу аялуулах хүчин чадалтай юм.

“Space X” компаниас 2020 онд Сар луу найман уран бүтээлчийг аялуулахаа зарласан бөгөөд Японы хамгийн том онлайн хувцас борлуулалтын дэлгүүрийг үүсгэн байгуулсан тэрбумтан, урлагийн зөвлөх Юсаку Маезава тасалбарын үнээ төлсөн болохыг мэдээлсэн билээ.

Маскийн “тоглоом” Ангарагаар дуусахгүй бололтой. Тэрбээр сансрын хөлгөө танилцуулахын өмнө “Starship” хүмүүст бусад ертөнцөд амьдрах боломж олгоно” гэж жиргэсэн байна.

Сансрын хөлгийн танилцуулгын үеэр Элон Макс “Хүмүүсийг сансарт аялуулж эхэлснээр бидний хувьд чухал ач холбогдолтой нээлт болно. "Starship" 65 мянган футын зайд нисч, нэгээс хоёр сарын дараа дэлхий дээр дахин газардахаар төлөвлөж байна” гэжээ. “Space X” компани “Starship” түүхэн дэх хамгийн хүчирхэг пуужин байх болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NEW SCIENTIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж