“Монгол ХБНГУ-ын эдийн засгийн түнш орны эхний 100-д багтахгүй байгаа”

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

“Монгол ХБНГУ-ын эдийн засгийн түнш орны эхний 100-д багтахгүй байгаа”

“Монгол ХБНГУ-ын эдийн засгийн түнш орны эхний 100-д багтахгүй байгаа”

 “Дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн хувьсгал 4.0” буюу Монгол-Германы эдийн засгийн харилцааны чуулган өнөөдөр /2019.10.01/ Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд болж байна.


Чуулганы хөтөлбөрийн дагуу инноваци болон судалгааг төрийн зүгээс дэмжих нь, Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв, хөгжиж буй орон дахь цахимжуулалт, хиймэл оюун ухааны ач холбогдол, дижитал технологи хоёр орны эдийн засгийн харилцааны боломж болох гэсэн сэдвийн хүрээнд илтгэгчид илтгэл хэлэлцүүлж байв.

“ГЕРМАН, МОНГОЛ УЛС  УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА”

“Энэ чуулганаараа төдийлөн Монголд Германы хөрөнгө оруулалтаар хэрэгжээд байдаггүй сэдвийг сонгон авч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уг хэлэлцүүлгийн үр дүнд хоёр орны бизнес эрхлэгчид, шинэ мэдээлэл олж авч, хамтран ажиллах ямар боломж нөхцөл байгааг олж харах байх. Герман, Монгол улс хамтарч, уул уурхайн салбарт нэлээд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чиглэлээр техник технологиудын тусламжийг оруулж ирж байгаа” гэдгийг Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкинг яриандаа онцолж байв.

ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 86.6 ХУВИЙГ ЭРДЭС БАЯЛАГ ЭЗЭЛЖ БАЙНА

Чуулганы үеэр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвийг Улсын их хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулж байлаа. Түүний илтгэлд “Монгол Улсын экспортын барааг бүлгээр нь хуваарилахад 86.6 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна .Манай бүтээгдэхүүний гол худалдан авагч улс бол БНХАУ юм. Харин Европын орнууд 4.7 хувийг худалдан авдаг юм байна. Европын холбооны улсууд 3.1 хувийг худалдан авдаг” тухай дурдав.

“ГЕРМАН УЛС ДНБ-ИЙХЭЭ ГУРВАН ХУВИЙГ ИННОВАЦИ БОЛОН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНД ЗАРЦУУЛДАГ”

Монгол Улс ХБНГУ-ын эдийн засгийн түнш орнуудын эхний 100 оронд ч багтахгүй байгааг анзаарсан. Тиймээс Монгол, Германы эдийн засгийн харилцааг хөгжүүлэх орон зай байна гэдгийг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Др.Стефан Кауфманн яриандаа онцолж байлаа.

Тэрбээр “Герман улс ДНБ-ийхээ гурван хувийг инноваци болон судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Энэ үзүүлэлтийг 2025 онд 3.5 хувь болгохоор зорьж байгаа. Харин Монгол Улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ийхээ 0.2 хувийг зарцуулдаг гэж ойлгосон. Тэгэхээр цаашдаа Монгол энэ чиглэлд анхаарч, хөгжүүлэх илүү боломж байна гэж харж байна. Манай улсын томоохон компаниудын хувьд аж үйлдвэрлэлийн дараагийн шатанд орохоор ажиллаж байна. Гэтэл яг асуудал үүсч буй газрууд бол жижиг болон дунд шатны үйлвэрлэл болоод байна. Тиймээс төрөөс хөрөнгө оруулалтыг хэрхэн хийж, мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар ярилцаж байна. Өнгөрсөн жил Германы Засгийн газраас боловсролын салбарт таван тэрбум еврогийн төсөв гаргаж, сургуулиудад дижитал боловсролыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр багшлах мэргэжилтнийг төрөөс бэлтгэж байгаа. Бидний  анхаарч буй чиглэл бол хиймэл оюун ухаан. Энэ нь эдийн засгийн хөгжилт түлхэц үзүүлэх салбар болох учраас 100 гаруй багш нарыг бэлтгэж байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж