Трамп-Путины утасны яриаг дэлгэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Трамп-Путины утасны яриаг дэлгэх үү?

Трамп-Путины утасны яриаг дэлгэх үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн утасны яриаг дэлгэх эсэхийг Конгресст хэлэлцэж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын утасны яриаг АНУ-аас дэлгэхийн тулд ОХУ-ын талаас зөвшөөрөл авч, зөвлөлдөх ёстойг Кремль санууллаа. Дональд Трампын ОХУ төдийгүй дэлхийн бусад төрийн тэргүүн нартай хийсэн утасны яриаг дэлгэх асуудлыг АНУ-ын Конгресст хэлэлцэж байна. Түүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй хэмээн харджээ.

Тэгвэл ерөнхийлөгчийн утасны харилцан яриаг дэлгэх нь дипломат арга барил биш гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Ардчилсан намын олонх суудалтай парламентын доод танхимд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахын тулд итгэл үзүүлэх эсэх санал асуулга явуулсан юм. Учир нь АНУ-ын ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Украинаас хөндлөнгөөс нөлөөлж, оролцох боломжийг Дональд Трамп бий болгосон гэх мэдээлэл иржээ. Улмаар “шүгэл үлээгч”-ийн мэдээллийн дагуу өнгөрсөн долдугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгчтэй ярьсан Дональд Трампын яриаг шалгаж, мэдээлэл батлагджээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж