IAAF-ийн даргад насны хязгаар тогтоов

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

IAAF-ийн даргад насны хязгаар тогтоов

IAAF байгууллагын ерөнхийлөгч  Сабастьян Коэ

AP Photo/Andy Wong

Олон улсын хөнгөн атлекийн холбооны  (IAAF) конгресс  байгууллагын тэргүүнийхээ насанд хязгаар тавив. Одоо тус байгууллагыг 70-аас дээш насны хүн удирдахгүй. Тус холбооны ерөнхийлөгч гурван удаа дараалан (12 жил) сонгогдох байсныг хоёр удаа болгосон  байна. Ерөнхийлөгч нь  үүрэг гүйцэтгэж байсан хугацаандаа 70 хүрсэн  тохиолдолд дараагийн конгресс эхэлтэл тэрээр үүрэг гүйцэтгэгч байх юм. Энэ саналыг 127 төлөөлөгч дэмжиж, 56 нь эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

Өнгөрсөн лхагва гаригт IAAF-ийн Бээжин хотноо болж байгаа конгресс шинэ ерөнхийлөгчөөр британи иргэн Сабастьян Коуг сонгожээ. Тэрээр энэ тушаалыг 1999 оноос хойш хашиж байгаа сенегалийн  Ламин Диакийг солих юм.

© © AP Photo/Tim Ireland

Британийн Себастьян Коу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд олимпийн 1500 метрийн зайн хоёр удаагийн аварга  цорын ганц өрсөлдөгч Украины Сергей Бубкаг ялжээ.  Түүний төлөө 115 санал өгөгдөж, Бубкаг 92 төлөөлөгч дэмсэн байв.

"Надад хэлэх үг алга.  Юуны өмнө  сайн, урт хугацааны  компани явуулсан Сергей Бубкад баяр хүргэе. Бид хоёулаа шударгаар үнэлэгдэх ёстой ” гэж Коу хэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль цахим системээр явагдсан  нь багагүй  шүүмжлэл өрнүүлэв.  Түүний шударга гэдэгт итгэхгүй, энэ систем нь зарим төлөөлөгч нарт  ашиглахад хүндрэлтэй гэж хэлсэн Мавританийн төлөөлөгчийн  үгийг  төлөөлөгчид  алга ташин дэмжсэн байна.

Коу одоо 58 настай. Спортын карьераа дуусгаад  улс төрийн зүтгэлтэн, спортын албан хаагч болсон юм. Тэрээр 1992-1997 онд английн парламентын гишүүн байсан бөгөөд 2000 оноос тусгай хэргэмтэй болсон улс төрийн онцгой эрх бүхий язгууртан юм. Лондон хотг олимпийн нийслэлээр 2005 онд сонгосны дараа тэрээр тоглолтыг зохион байгуулах хороог удирдаж иржээ.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны түүх

IAAF-ийн өмнөх ерөнхийлөгч  Ламин Диак

EPA/BARTLOMIEJ ZBOROWSKI

Бүтнээрээ Олон улсын хөнгөн атлетикийн холбоодын эвсэл (IAAF) нь  хөнгөн атлетикийн дэлхийн удирдах байгууллага юм. 2001 он хүртэл  Олон улсын хөнгөн атлетикийн сонирхогчдын холбоо  нэртэй байлаа. Одоо  IAAF-ийн  бүрэлдэхүүнд тив бүсийн  зургаан эвсэлд багтах 214 үндэсний холбоод ордог.

Ерөнхийлөгчийн сонгуульд Коутай өрсөлдсөн Украины Сергей Бубка нь 1988 оны олимпийн тулгууртай харайлтын аварга,  дэлхийн зургаан удаагийн аварга юм. Одоо Украины Үндэсний олимпийн хороог толгойлдог. ОУОХ-ны гишүүн юм.   AP Photo/Anja Niedringhaus

IAAF нь Шведийн Стокгольм  хотноо явагдсан V олимпийн тоглолтын дараа 1912 оны долдугаар сарын  17-нд байгуулагджээ. IAAF-ийн ивээл дор  хэдэн арван олон улсын тэмцээн явагддаг. Тэдний дундаас онцолбол, ДАШТ,  заалны ДАШТ Хөнгөн атлетикийн кросс мөн хагас марафоны дэлхийн аваргын тэмцээн,  залуучуудын өсвөрийн үеийнхний дэлхийн аваргын тэмцээнийг нэрлэж болно. Дэлхийн,олимпийн болон бусад дээд амжилтуудыг бүртгэх үүрэг уг байгууллагад ноогддог.

IAAF –ийн удирдах дээд байгууллага нь конгресс юм. Тэр нь хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээний өмнө буюу хоёр жилд нэг удаа хуралддаг.Үндэсний холбоодын гишүүд төлөөлөгч нь болдог бөгөөд зөвхөн конгресс нь байгууллагын үндсэн хууль, дүрмэнд өөрчлөлт оруулах эрхтэй. Конгрессийн үеэр ерөнхийлөгчийн сонгууль, зөвлөлийнхөө гишүүдийг сонгодог.  Мөн шинэ тэмцээн явуулах шийдвэрийг гаргадаг.Үндэсний холбоодын гуравны нэгийн хүсэлтээр ээлжит бус конгрессийг хуралдуулах шийдвэр гаргана. Конгрессуудын хооронд холбооны ажиллагааг IAAF-ийн зөвлөл явуулдаг. Зөвлөлд нь ерөнхийлөгч, тивийн эвслийн ерөнхийлөгч нар, дөрвөн дэд ерөнхийлөгч,  сангийн даамал, 15 гишүүн орно. Зөвлөлд зургаагаас доошгүй эмэгтэй байх ёстой. Энэ байгууллага нь жилд нэгээс доошгүй удаа цугларан хуралддаг. Зөвлөл нь дээд амжилтыг бүртгэх, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, тэмцээнүүдийн хаана, хэзээ явагдах, ямар дүрмээр гэдгийг тогтоож өгдөг. Зөвлөлийн хуралдааны хооронд урсгал асуудлуудыг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, сангийн даамал ордог зөвлөлдөх товчоо нь шийдэн явуулна.

IAAF-ийн ерөнхийлөгч нь конгресс, зөвлөлийн хуралдаануудыг  даргалж, уг байгууллагыг олон улсын  байгууллагууд зэрэгт төлөөлдөг. Өнөөгийн ерөнхийлөгч нь 1999 оноос хойш удирдаж байгаа сенегалын иргэн Ламин Диак юм. Одоо тэрээр шинэээр сонгогдсон ерөнхийлөгч Коуд ажлаа хүлээлгэн өгнө. Түүнээс өмнө янз бүрийн хугацаанд IAAF-ийг  швед Зигфрид Эдстрем (1912-1946), британи Дэвид Бергли (1946-1976), голланд  Адриаан Паулен (1976-1981), итали Примо Небиоло (1981-1999) нар толгойлж иржээ. Төв байр нь 1993 оноос хойш Монакод байрлаж байна. Үүний өмнө төв байр нь Стокгольмд (1917-1946), Лондонд (1947-2003) байрлаж байжээ. Холбооны албан ёсны хэл нь англи, франц. Албан ёсны сайт нь http://www.iaaf.org/.

Энэ сарын 18-20-нд Бээжин хотноо IAAF-ин 50 дугаар конгресс хуралдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж