Хөлбөмбөгийн &#34Холбооны цом&#34 тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн &#34Холбооны цом&#34 тэмцээн эхэллээ

МХБХ-ны 2015 оны "Холбооны цом"-ын тэмцээн өчигдөр эхэллээ. "Холбооны цом"-ын тэмцээн ирэх 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд лигийн шилдэг есөн баг, сонирхогчдын лигээс шалгарсан 15 баг, МХБХ-ны гишүүн хоёр баг, нийт 26 баг өрсөлдөж байна.

Энэ удаагийн "Холбооны цом"-ын шагналын сан өмнөх тэмцээнүүдийнхээс өндөр байгаа нь багуудын дунд хүчтэй өрсөлдөөн гарах боломжийг нэмэгдүүлж байна.

2015 оны "Холбооны цом"-ын аварга баг 12 сая төгрөгийн эзэн болох бол хоёрдугаар байрын баг найм, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр 2.500.000 төгрөгөөр шагнуулна.

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж