ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад тавьсан гэх хилийн хоригийн тухай болон Дарханы замын бүтээн байгуулалтын талаар тодруулга авлаа.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа билээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад "Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Тэр хүн хилийн хоригтой байсан бол сая Орос руу хуралд оролцохгүй байсан болов уу. Сүүлийн үед энэ хүний талаар шалгагдаж байгаа, хориг тавьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ хүний талаар ямар нэг шалгаж байгаа, хориг тавьсан гэж олон яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл миний гар дээр ямар нэг бичиг цаас ирээгүй байна. Тэр хүн ажлаа хэвийн хийгээд явж байгаа гэж ойлгож байгаа. Худал мэдээлэл гэж хэлнэ. Энэ бол гүтгэлэг. Ер нь албан тушаалтантай холбоотой янз бүрийн мэдээлэл их гардаг. Тэр бүрийг сэжиглэвэл Монголд сэжиглэгдэхгүй хүн бараг байхгүй болно биздээ" гэсэн тайлбарыг өглөө.
Ш.ЧИМЭГ