&#34Босуул&#34 киног уран сайхны үзлэгт оруулна

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

&#34Босуул&#34 киног уран сайхны үзлэгт оруулна

“Sun pictures”, “Коктейль филм” хамтран бүтээж буй "Босуул" уран сайхны кино хэдийнэ олны дунд хүлээлт үүсгэжээ.

“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч”, "Ларьдма", "Үргээлэг" уран сайхны киноны найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдоржийн найруулж байгаа энэхүү киног бүтээгчид нь өөрсдийн санаачилгаар уран сайхны үзлэгт оруулахаар болсон байна.

Уран сайхны болоод мэргэжлийн ямарч  шалгуур, зөвлөгөө, шат дамжлагагүйгээр театрт очих уран бүтээл олширсноос кино урлагийн босго намсч буйг урлаг шүүмжлэгчид, үзэгчид ч сүүлийн жилүүдэд олонтаа ярьж байна.

Тэгвэл энэ буруу жишгийг эвдэж, "Босуул" киноныхон өөрсдийн бүтээлээ найруулагч Г.Жигжидсүрэн, Д.Төрмөнх, Х.Дамдин, Б.Түмэн-Өлзий, яруу найруугч Б.Лхагвасүрэн, сэтгүүлч Г.Золжаргал, шог зураач С.Цогтбаяр нарын мэргэн ухаанаар шүүлгүүлж, хатуу гараар нухуулахаар шийджээ.

Уран сайхны үзлэг энэ сарын 23-нд "Гэгээнтэн" театрт болно.

Сонирхуулахад, “Босуул” киноны дуу болох Б.Шаравын хөгжим, О.Дашбалбарын шүлэг "Хүнээс аваагүй монгол" дууг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн дуулж, бичлэгээ бэлэн болгожээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж