Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ | News.MN

Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ

Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ. Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл өчигдөр /2019.09.30/ 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд  барилгын харуулын ажилтан,  63 настай Б болох нь тогтоогджээ. Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж