Ахмадуудын 71 хувь нь зээлтэй бол 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 71 хувь нь зээлтэй бол 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Ахмадуудын 71 хувь нь зээлтэй бол 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Ахмадын баярын өдөр өнөөдөр /2019.10.01/ тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдрийг 300 гаруй мянган ахмад настан тэмдэглэдэг.

Монгол Улсын хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Ахмадуудын 64 хувь нь хосоороо амьдардаг. Өнөөдрийн байдлаар тэдний 68 хувь нь хот болон аймгийн төвд оршин суудаг бол 32 хувь нь сумын төвд болон хөдөө амьдарч байна. Ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлдэгчдийн зүгээс гаргаж байсан  урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг өнөөдрөөс хэрэгжүүлж, 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар болжээ. Мөн нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцохоор болсон аж.

Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 мянга 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Тодруулбал, 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан юм.

Ахмад настнуудын 63 хувь нь бага суурь болон бүрэн дунд боловсролтой бол 16 хувь нь техникийн болон тусгай дунд мэргэжилтэй. Мөн 20 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой. Өнөөдрийн байдлаар ахмадуудын 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж